Сайн байцгаана уу? Давтлага хичээл буланд Үндсэн хуулийн эрх зүйн тогтолцоо, үндсэн зарчмын талаарх дэлгэрэнгүй ойлголтыг та бүхэнд хүргэж байна.
Тухайн улсын нийгэм, төрийн байгууламж, иргэдийн эрх, эрх чөлөө, төрийн байгууллагуудын тогтолцоо, тэдгээрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг тогтоон бататгасан хэм хэмжээний нийлбэрүүдийг Үндсэн хуулийн эрх зүй гэнэ.
Түлхүүр үгс:
Түлхүүр үгс:
- Тогтолцоо
- Институт
- Хэм хэмжээ
Институт нь ойролцоо төрлийн харьцангуй бие даасан харилцааг зохицуулж буй хэм хэмжээний нийлбэрийг институт гэнэ. Үндсэн хуулийн эрх зүйн тогтолцоог бүрдүүлж буй үндсэн институт нь дэд институтад хуваагдана.
Дэд институт гэдэг нь эрх зүйн тодорхой институт бүхий нийгмийн харилцааны тодорхой нэг төрлийг зохицуулж буй хэм хэмжээний гол нийлбэр мөн.
Хэм хэмжээ: Үндсэн хуулийн эрх зүйн хэм хэмжээ гэдэг нь Үндсэн хуулийн эрх зүйн хэм хэмжээ Үндсэн хуулийн эрх зүйн харилцааг зохицуулахын тулд төрөөс тогтоосон буюу зөвшөөрсөн зөрчигдөх явдлаас төрийн албадлагаар хамгаалагдсан бүх нийтээр заавал дагаж мөрдвөл зохих нийтлэг зохицуулалтын зан үйлийн горимыг Үндсэн хуулийн эрх зүйн хэм хэмжээ гэнэ.
Үндсэн хуулийн хэм хэмжээний онцлог, үндсэн шинж:
- Төрийн байгууллага, албан тушаалтны аливаа үйлдэл, эс үйлдэл эрх зүйн акт нь Үндсэн хуульд нийцэж байх ёстой.
- Эрх зүйн актын тогтолцооны харилцан шүтэлцээтэй нэгдмэл байдлыг хангах явдал нь Үндсэн хуулийг дээдлэх байдлыг хэрэгжүүлэхэд бодит байдал болдог.
- Үндсэн хуулийн үйлчлэх цаг хугацаа, орон зай, субъект объект нь бусад эрх зүйн актаас өргөн хүрээтэй, илүү тогтвортой, байнгын чанартай байна.
- Үндсэн хуулийг ард түмний тусгаар тогтнолын баталгаа үздэг.
Диспозиц нь – Зан үйлийн горимыг эрх олгосон, үүрэг болгосон, зөвшөөрсөн, хориглосон, тодорхойлсон, тунхагласан байдлыг илэрхийлнэ.
Гипотез нь – Зан үйлийн горимын хэрэгжих нөхцөл байдлыг заадаг. Үүнд: Орон зай, цаг хугацаа, субъект хамаарна.
Санкц нь – Эрх зүйн хэм хэмжээ зөрчигдсөн тохиолдолд үүсэх эерэг болон сөрөг үр дагавар. Өөрөөр хэлбэл урамшуулах, цээрлүүлэх арга хэмжээ заасан эсэх юм.
Эх сурвалж: Нармандах Б. “Үндсэн хуулийн эрх зүй” УБ., 2011 х14
Амархүү О. “Эрх зүйн онолын арван таван сэдэв” УБ., 2008 х30
Мэдээллийг бэлтгэсэн: Juhe KJ
Comments