Удахгүй элсэлтийн ерөнхий шалгалт эхлэх гэж байна. Энэ үед ямар мэргэжил эзэмших, ямар хичээлээр шалгалт өгөх сонголтоо хараахан хийж амжаагүй байгаа дүү нартаа та бүхэн дараах мэдээллийг share, mention хийж сонирхуулаарай!
Хүн амьдралдаа 3 чухал сонголт хийдэг ажээ. 1-т мэргэжил, 2-т хань ижил, 3-т ажлын байр. Тэгвэл “Хуульч” мэргэжлийг сонговол ямар вэ? Хүний эрх, эрх чөлөөг хамгаалж, шударга ёсыг хангах зарчимтай Хуульч шүү дээ. Сонголтыг хувь хүн мэдээж өөрөө хийх ёстой. Тэрхүү шийдвэртээ та өөрийн онцлог шинж чанар, авьяас, дур сонирхол, ур чадвар, зорилго, мөрөөдлөө авч үзэх хэрэгтэй. Магадгүй нийгмийн хэрэгцээ шаардлагыг ч бодож үзэхэд илүүдэхгүй. Эцэст нь сонгох гэж буй мэргэжлийнхээ талаар судалж, танин мэдсэн байх нь чухал юм.
Ямартай ч энэхүү мэдээллээр бид хуульч мэргэжилтэй танилцаж, дараах асуултуудад хариулт авах болно. Үүнд:
- Хуульч, өмгөөлөгч гэж хэн бэ?
- Хуульч мэргэжлийн нийгэмд гүйцэтгэх үүрэг, ач холбогдол нь юу вэ?
- Хуульч, өмгөөлөгч яг юу хийдэг вэ?
- Хуульчийн ажлын байрны орчин нөхцөл ямар вэ?
- Хуульч мэргэжлийн давуу болон бэрхшээлтэй тал нь юу вэ?
- Хуульч мэргэжилд тавигдах шаардлага юу вэ?
- Хуульчдын дундаж цалин хөлс хэдэн төгрөг байдаг вэ?
- Хуульч мэргэжлийг хэрхэн эзэмших вэ?
"Хуульч", "Өмгөөлөгч" мэргэжлийн талаар хуульч Ц.Амарсанаа
"Прокурор" мэргэжлийн талаар прокурор Г.Эрдэнэбат
"Нотариатч" мэргэжлийн талаар нотариатч Ч.Баянжаргал
"Цагдаа" мэргэжлийн талаар цагдаагийн ахмад Г.Амаржаргал
Видео мэдээллийг “Цогц хөгжлийн үндэсний төв” ТББ-аас бэлтгэсэн болно. Уншигч та тэдний Фэйсбүүк хуудасруу орж, бусад олон төрлийн мэргэжилтэй танилцаарай!
Comments