Сайн байна уу, LawyerLike сайтаар зочилж буй эрхэм танд баярлалаа. Хэрэв та шинэ зочин бол энд дарж тус сайтын зорилт болон үйл ажиллагааг нь эрхлэгчдийн талаарх товч мэдээллийг авах боломжтой.
LawyerLike нь иргэд, эрх зүйг “сонирхон” судлаачид, мөн хуулийн оюутнуудад мэдээлэл өгөхөд чиглэсэн, Эрх зүйн боловсрол төрлийн “цахим хуудас” бөгөөд үндсэн үйл ажиллагаа нь текст, зураг, видео, аудио хэлбэрээр холбогдох төрлийн мэдээллийг бэлтгэж, lawyerlike.net домайн дээр байрлах веб сайтад нийтлэх явдал юм.
АШИГЛАХ НӨХЦЛИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ
Та тус сайтыг ашиглах/хэрэглэхээс өмнө “Ашиглах нөхцөл”-ийг хүлээн зөвшөөрсөн байна. Хүлээн зөвшөөрсөн хэлбэр нь таныг LawyerLike сайт дээрх аливаа мэдээллийг уншиж, ашигласнаас эхлэн тооцогдоно. Ашиглах нөхцлийг хүлээн зөвшөөрсөн явдал нь таныг эрх зүйн чадамжтай, мөн хамгийн багадаа 14 настай болохыг батална. Хэрэв Ашиглах нөхцөлийг үл зөвшөөрч байвал та LawyerLike сайтыг ашиглахгүй байх ёстой.Бид буюу LawyerLike сайтын үйл ажиллагааг эрхлэгч тал Ашиглах нөхцлийг тус сайтын хэрэглэгч болон эрхлэгч, мөн гуравдагч талын этгээдүүдэд аль алинд нь ашигтай, мөн уян хатан нөхцөлтэй байлгахын тулд Нэмэлт өөрчлөлтийг шаардлагатай гэж үзвэл талуудад урьдчилан анхааруулалгүйгээр оруулж болно. Өөрчлөлтийг үл хайхран LawyerLike сайтыг ашиглах нь таныг Ашиглах нөхцөлийг урьдын адил хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэл болно.
ВЕБ САЙТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА, АЮУЛГҮЙ БАЙДАЛ
Бид LawyerLike сайтын найдвартай байдал, тасралтгүй ажиллагааг аль болох дээд түвшинд хадгална. Үүнд хуулийн байгууллагаас авч хэрэгжүүлсэн арга хэмжээ; веб сайтын хост; домайн нэрний үйлчилгээг хариуцан авч ажиллуулж буй компаниудаас хамаарсан аливаа үйлчилгээний доголдолыг үл хамааруулна. Бид хэрэглэгчийн нэр, мэйл хаягийг тэдний “сайн дурын” санаачилгаар аюулгүй хадгалах үүрэг хүлээнэ. Өөрөөр хэлбэл, хэрэглэгч LawyerLike сайтыг ашиглахад өөрийн хувийн мэдээллийг өгөх үүрэг хүлээхгүй бөгөөд тэд зөвхөн өөрсдийн мэйл хаягаар LawyerLike сайтад нийтлэгдсэн мэдээ, мэдээллийг хүлээж авахыг хүссэн тохиолдолд;ЗОХИОГЧИЙН ЭРХ
LawyerLike сайтад байх текст, зураг, видео, аудио, бусад бүх төрлөөр нийтлэгдсэн мэдээлэл нь бүхэлдээ зохиогчийн эрхээр хамгаалагдсан байна. Бид LawyerLike сайтад зохиогчийн эрхээр хамгаалагдах бүтээлийг нийтлэх, зарим багахан тохиолдолд өөр эх сурвалжаас зохиогчийн зөвшөөрлөөр дахин нийтлэхдээ ёс зүйн болон хууль зүйн шударга, ил тод, нээлттэй байх зарчмыг баримталж, зохиогчийн алдар нэр, бусад мэдээллийг мэдээллийн эх сурвалжид заавал дурдаж байна.Хэрэглэгч сайтад орсон дээрх төрлийн мэдээллийг LawyerLike сайтад байрласан харгалзах мэдээллийн доор харагдах “Бусдад түгээх” товч буюу Share товчийг дарж олон нийтийн Facebook, Twitter гэх мэт сайтуудад дахин нийтлэх боломжтой бөгөөд шаардлагатай тохиолдолд сайтын lawyerlike.net хаяг эсвэл LawyerLike сайтад дахин нийтлэгдсэн мэдээллийн доор эх сурвалжаар тодорхойлсон мэдээллийг мэдээллийн эх сурвалжид заавал дурдана. Хэрэглэгч сайтын зөвшөөрөлгүйгээр эсвэл тухайн мэдээллийг бэлтгэсэн зохиогчийн зөвшөөрөлгүйгээр аливаа мэдээллийг өөр эх сурвалжруу хуулбарлах эрхгүй байна.
LawyerLike сайтад орсон мэдээлэл нь иргэн, эрх зүйг сонирхон судлаач, хуулийн оюутнуудад зориулсан танин мэдэхүйн шинжтэй байх ба эрх зүйн зөвлөгөө мэдээлэл нь таны болон бусдын өмнө тулгарсан, цаашид тулгарч болох аливаа хууль, эрх зүйн асуудлыг шийдвэрлэх бодитой гарц нь байж чадахгүй. Хэрэв танд хуулийн зөвлөгөө үнэхээр хэрэгтэй байгаа бол хуульчийн албан ёсны гэрчилгээтэй хуульч, өмгөөлөгч, хуулийн фирмд хандана уу.
Сайтын Файлын санд байрласан байж болох бие даалт, реферат, ангийн ажил, судалгааны ажил зэрэг нь хэн нэг оюутны хийж гүйцэтгэсэн бичвэр бөгөөд чанарын шаардлага хангаагүй байх тохиолдолд түүний хэрэгтэйг нь аваад хэрэггүйг нь ашиглахгүй байхыг зөвлөж байна. Хэрэглэгч эдгээр материалуудыг манай сайтаас хуулж авсан, татаж авсан, ямар нэг өөрчлөлтгүйгээр (буруу хэсгийг засах өөрчлөх, зохиогчийн эрхийг хөндсөн бол үл ашиглах) багш, холбогдох бусад хүмүүст хураалгасан, шалгуулсан тохиолдлоос үүдэн үүсэх үр дагаварыг LawyerLike сайт, тухайн бичвэрийг гүйцэтгэсэн оюутан/зохиогч хариуцахгүй.
Сайтад орсон мэдээлэл нь хууль бус бөгөөд зөвшөөрөлгүй нийтлэгдсэн байна гэж үзвэл зохиогч эсвэл эрх эзэмшигч нь
ХЭРЭГЛЭГЧ БОЛОН ВЕБ САЙТЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА
Энэхүү хамтын ажиллагаа нь ямар нэгэн хязгаарлалтгүй байна. Өөрөөр хэлбэл, тус сайтыг өргөжүүлэхэд чиглэсэн хамтран ажиллах аливаа үйлдэл буюу сайн дураар мэдээлэл бичиж, илгээх; гишүүнээр элсэх; сэтгэгдэл хэсэг, бусад олон нийтийн талбарт үзэл бодлоо хуваалцах; олон нийтийн сайтад LawyerLike хаяг дээр байрласан мэдээллийн холбоосыг түгээх;НИЙТЛЭГДЭХ МЭДЭЭЛЛИЙН СТАНДАРТ
Бид LawyerLike сайтад нийтлэгдэх мэдээллийг сонгохдоо сайтын үндсэн үйл ажиллагаа – Эрх зүйн боловсрол төрөлд багтах танин мэдэхүйн шинжтэй өдөр тутмын мэдээ мэдээлэл, зөвлөгөө, анализ, дүгнэлтийг текст, зураг, видео, аудио хэлбэрээр хүргэх бөгөөд ингэхдээ хуулиар хориглосон аливаа төрлийн мэдээллийг нийтлэхгүй байхад анхаарч, Монгол улсын холбогдох хууль дүрэм, журмыг хүндэтгэнэ. Хэрэв хэрэглэгчийн оруулсан аливаа мэдээлэл энэхүү заалттай зөрчилдсөн байвал LawyerLike сайт өөрийн санаачилгаар болон сайтын бусад хэрэглэгчийн хүсэлтээр түүнийг устгах эрхтэй байна.Сайтад нийтлэгдсэн мэдээлэл нь тухайн мэдээллийг бэлтгэсэн зохиогч, мэдээллийг сайн дураар илгээсэн хэрэглэгч, гуравдагч талын этгээдийн хувийн үзэл бодол дээр тулгуурлагдсан байх бөгөөд тэдгээр нь LawyerLike сайтын байр суурийг илэрхийлэхгүй болно.
ВЕБ САЙТЫН ӨӨРЧЛӨЛТ
Бид веб сайтын загвар дизайн, мэдээллийн агуулгыг хэрэглэгчид урьдчилан анхааруулах үүрэг хүлээхгүйгээр өөрчлөх эрхтэй байна. Энэхүү өөрчлөлт нь сайтыг бүхэлд нь хамрахгүй байж болно. Хэрэглэгч сайтад нийтлэгдсэн мэдээллийг уншихдаа нийтлэгдсэн он сарыг юун түрүүнд анзаарах хэрэгтэй ба хуучирсан мэдээлэл уншсанаас үүдэх аливаа үр дагаварыг LawyerLike сайт хариуцахгүй.ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХГҮЙ БАЙХ ТОХИОЛДЛУУД
LawyerLike сайт нь мэдээллийг текст, зураг, видео, аудио хэлбэрээр байрлуулж, хэрэглэгчид хүргэх ба ХЭРЭГЛЭГЧ ИНТЕРНЭТ ОРЧИНД БАЙХДАА ӨӨРИЙН ХУВИЙН МЭДЭЭЛЛИЙГ БУСДАД АЛДАХ, ВИРУС, ХОРТОЙ КОД БҮХИЙ ФАЙЛ ТАТАХ, ВИРУСНЫ ПРОГРАМ СУУЛГААГҮЙГЭЭС КОМПЬЮТЕР, БУСАД ХЭРЭГСЭЛ НЬ ГЭМТЭХ, ТҮГЖИГДЭХ ЗЭРГЭЭС ҮҮДЭЛТЭЙ ХОХИРЛЫН ХАРИУЦЛАГЫГ ЗӨВХӨН ӨӨРӨӨ ХҮЛЭЭНЭ.LawyerLike сайттай холбоотой бүхий л төрлийн санал хүсэлт, мэдээлэл, гомдлыг
Сүүлд шинэчлэгдсэн огноо: 2015 оны 12 сарын 02
Comments