Блогийн тухай


The LawyerLike цахим хуудас нь цөөн тооны сайн дурын гишүүд буюу эрх зүй сонирхон судлаачдаас бүрдсэн нэг төрлийн team/баг бөгөөд бид Монгол улсын Хууль зүйн сургуулиудад суралцаж буй хуулийн оюутнуудад тустай, тэдний эрэлт хэрэгцээнд нийцсэн мэдээ, мэдээлэл, заавар, зөвлөгөөг тус цахим хуудсанд нийтэлж, The LawyerLike гэсэн бренд, мэдээллийн эх сурвалжийг бий болгохоор зорин ажиллаж байна.

Хэрэв та бидний зорилго, хүсэл сонирхол харилцан тохирч, энэхүү сайн дурын ажил таны хуульч болох карьерт ирээдүйд эерэгээр нөлөөлнө хэмээн бодож байвал та манай цахим хуудсанд дараах байдлаар хамтарч ажиллах боломжтой юм.

The LawyerLike сайтад мэдээ оруулая хэмээн манай Facebook хуудсаар холбогддог улсууд олон бий. Тэдний заавал асуудаг нэг зүйл нь “Би юуны талаар бичих вэ?” юм. Хариулт нь бол энгийн. Та хуулийн сургуулийн оюутан, эрх зүйч, хуульч нарт хамаарах ямар ч сэдвээр бичиж болно. Тэгэхээр, энэхүү өргөн орон зайд нэг иймэрхүү зүйлийн талаар бичээд оруулж болох юм гээд яг үүнийг бичих зуур “санаанд орсон” зарим сэдвийг доор жагсааж бичлээ.
  • Гадаад болон Дотоодын хууль зүйн сургуулиудын тухай танилцуулга
  • Гадаад болон Дотоодын хууль зүйн фирмүүдийн тухай танилцуулга, түүх
  • Гадаад болон Дотоодын шилдэг хуульч, өмгөөлөгч нарын тухай танилцуулга, түүх, ярилцлага
  • Хуульч, Өмгөөлөгч, Цагдаа, Прокурор, Шүүгч, тэдний туслахууд юу хийдэг вэ, ажлын байранд тавигдах шаардлага
  • Манай улсад болон Олон улсад жил бүр зохион байгуулагддаг нэр хүндтэй илтгэл, мэтгэлцээний тэмцээн, арга хэмжээний тухай танилцуулга, мэдээлэл
  • Хэрхэн илтгэл тавих вэ, хэрхэн түүнд бэлтгэх вэ, мэтгэлцээн гэж юу вэ, мэтгэлцээний төрлүүд
  • Эрх зүйн онолын тухай товч бичвэрүүд /Эрх зүйн онол, Эрүү, Иргэн, Захиргаа гэх мэт/
  • Онолын ном сурах бичгийг хэрхэн зөв унших вэ, хэрхэн ойлгох вэ, лекц семинар бичиж тэмдэглэх, түүнд бэлтгэх арга барилууд
  • Хуулийн сургуульд суралцах үеийн мэдрэмж, анхаарах ёстой зүйлс, гоё болон муухай талууд
  • Хэрхэн сайн оюутан байх вэ?
  • Хуульч, өмгөөлөгч нарын талаар өгүүлэх ном зохиол, кино, олон ангит цувралын тухай мэдээллүүд
  • Хуулийн сургуулиа төгсөөд ажлын байранд гарах үеийн мэдрэмж, анхаарах зүйлс, өөрт тань тохиолдсон сонирхолтой түүх ч байж болно
  • Ажлын ярилцлага, сонгон шалгаруулалтанд хэрхэн бэлтгэвэл зохих вэ
  • Ер нь хаанаас ажил хайвал зохилтой вэ?
  • Хуульчийн сонгон шалгаруулалт гэж юу вэ, түүнд хэрхэн үр дүнтэй бэлтгэх вэ, анхаарах зүйлс
  • Хуулийн сургууль, Арга хэмжээ, Ажлын байранд баримталбал зохих зарчим, биеэ авч явах соёл, мэргэжлийн ёс зүй, зөв зохистой хувцаслалтын талаар
  • Хуулийн оюутан, хуульч нарт хамаарах орчин үеийн програм хангамж, апп, мэдээллийн технологийн шийдлийн тухай мэдээллүүд
  • Зөв унших, бичих, илтгэх, ярих, төлөвлөх тухай бичвэрүүд
  • Хуулийн оюутан, багш, хуульч нартай хэрхэн харилцаа холбоо тогтоох вэ, тэдэнтэй хаана танилцаж болох вэ
  • Бусад танин мэдэхүйн төрлийн бүхий л мэдээллүүд байж болж байна.
Хэрэв та The LawyerLike сайтад өөрийн бичвэрийг өөрийн нэрээр нийтлүүлэхийг хүсч байвал бэлтгэсэн мэдээллээ ЭХНИЙ УДААД манай Facebook хуудасруу файлаар илгээх ба бид түүнийг хянаад, хэрэв БОЛЖ БАЙНА гэж үзэх юм бол The LawyerLike сайтруу нэвтрэх эрхийг таны мэйл хаягруу илгээх юм. Ач холбогдол өгч, уншсан танд баярлалаа. Танд амжилт хүсэе!

Манай Facebook хуудас: https://www.facebook.com/lawstudentmn/

Танд ажил болон сурлагын өндөр амжилт хүсэе!

Comments