Хуулийн сургуульд орсны эхний жил, тодруулбал эхний семистр нь таны амьдралд тохиолдох хамгийн их сорилт, сэтгэл санааны дарамт, ерөнхийдөө анхаарууштай цаг мөч байх юм. Энэ үеийг туулж өнгөрүүлсэн хүний хувьд би эхний хэдхэн 7 хоногийн дотор л айдас болон сандрах, будилах үйл хөдлөл зэрэг нь ямар хурдан өсч бий болдог талаар гадарлах юм.
Гэхдээ үүнээс сэргийлэх арга зам танд бий. 1-р курсыг хэрхэн амжилттай даван гарах тухайд дараах хэдэн зөвлөгөөг хүргэж байна.
ХУУЛИЙН СУРГУУЛЬД БАЙХАА АЖИЛ ДЭЭР ГАРСАН МЭТЭЭР ТӨСӨӨЛ
Тиймээ, та уншина, суралцана, лекцэнд сууна, мэдээж хэрэг шалгалт өгнө, эдгээр нь таныг үнэндээ сургуульд байгаа мэт санагдуулах нь гарцаагүй. Гэвч хамгийн зөв хандлага бол ажил дээр гарсан мэт аливаад хандах хандлагатай байх юм.Хэвшсэн нэг цагт босож, сургуульд яваад сургууль дээрээ амрах, хооллох зэргийг бүгдийг нь багтаан, өдөрт 8 – 10 цагийг суралцаж өнгөрөөх нь хэвийн гэгддэг. Манай нэг профессор надад бүр 12 цаг байхыг санал болгон зөвлөж байлаа, гэвч энэ нь надад тийм ч тохиромжтой бус санагдсан юм. Тэгэхээр таны ажил бол яг одоо суралцах, хичээлийн тэмдэглэл хөтлөх, элдэв эрдмийн ажилд бэлдэх, сургалтын группт (клуб) хамрагдах, мөн хичээлээс гадуурх ном сэтгүүлийг унших г.м. болж байна.
УНШИХ ДААЛГАВРЫГ ТОГТМОЛ БАЙЛГА
Унших даалгаврыг тогтмол байлгах гэдэг нь таныг хичээнгүй, ажилсаг байлгах, шинээр нэмэгдэх баримт материалыг байнга уншиж байх, мөн ойлгохгүй байгаа зарим зүйлсийг тодорхойлон олж ойлгох боломж төдийгүй эртнээс шалгалтандаа бэлдэж эхлэх, аа бас магадгүй хамгийн чухал нь оюутнуудын хамгийн ихээр санаа зовоодог багш нарын гэнэтийн шүүлэг, шалгалт зэрэгт бэлэн байх гол үндэс болно. Тэгэлгүй яахав энэ бол өөрийн түгшүүр сандралыг хамгийн доод түвшинд байлгах арга!ӨӨРИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛТАЙ БАЙ
Хуулийн сургуулийн анги болгонд л хэн бүхний бодол санаа хэрэн хэсүүчлэх болно. Гэвч та аливаад, ялангуяа ангид багшийн илтгэж буй үг бүрт төвлөрч ойлгож авахыг хичээх нь зүйтэй. Мэдээж та пулеметчин нэртэй болохыг хүсэхгүй л байгаа бол өөрийн толгойд орж ирсэн асуултыг асууж хариултыг авч байх хэрэгтэй. Мөн ангид өрнөх аливаа хэлэлцүүлэгт санаа зоволтгүй оролц. Идэвхтэй оролцогч байхын тулд өөрийн эрхгүй материал боловсруулах зэргээр шаардлага гардаг юм, энэ нь зүгээр суух, муухай царайлах, эсвэл найзынхаа Фэйсбүүк статусыг ажиглаж суухаас дээр билээ.ТЭМДЭГЛЭЛИЙГ САЙН ХӨТӨЛ
Семестрийн төгсгөлд байх шалгалтад бэлэн байх нэг сайн арга бол өмнөх тэмдэглэлүүдээ шалгаж үзээд тэднийг өмнөх лекц хичээлүүдтэйгээ харьцуулан дүгнэж байх юм. Жишээ нь одоогийн энэ төсөөлөл өнгөрсөн 7 хоногийн үзсэн хичээлтэй харилцан үйлчлэлцэж байгаа зэрэг. Тэд эвлэж байна уу, эсвэл харшилдаж байна уу?Энэ үед бүлгээр хичээллэх нь тустай бөгөөд хэрэв та өөрөө биеэ дааж сурвал бүлгээр суралцах нь цаг гарзадсан зүйл болохыг ойлгох болно, ямартай ч тэдэнтэй заавал хамт байх шаардлага байхгүй.
ХУУЛИЙН СУРГУУЛИАС ИЛҮҮГ ХИЙ
Таны цаг хугацааны ихэнх нь хуулийн сургуульд суралцсаар байгаад л өнгөрнө, гэхдээ та өөртөө цаг гаргах хэрэгтэй. Хуулийн сургуульд элсэхээс өмнө сонирхож байсан хобби, зүйлсийг орхиж болохгүй, ялангуяа биеийн тамирын дасгал хөдөлгөөн зэргийг. Ингэвэл бүтэн өдөржин суугаа байдалтай байдаг таны бие махбодь танд талархах нь гарцаагүй.Үүнээс өөрөөр, найзуудтайгаа гадуур гарах, оройн хоол идэх, кино үзэх, спорт арга хэмжээнд оролцох зэргээр ямартай ч чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх аливаад анхаарал хандуулж бай. Ингэж чадвал хуулийн сургуульд суралцах амьдралын тань тохироо бүрдэж, сургалтын үйл ажиллагааны төгсгөл хэсэгт ирэхэд дэлбэрчихгүйхэн шиг байдалтай байж болох нөхцөл гол болно.
Эх сурвалж: About.com
Comments