Сайтад нийтлэл бичиж оруулдаг хуульч нөхдүүдэд нэгэн нууцыг задлахад: Та миний бичсэн энэхүү нийтлэлийг бүрэн уншихгүй байх. Яахав гарчиг нь сонирхолтой санагдсан учир уншиж байж ч болох юм. Эсвэл аль хэдийн гараад явчихсан нөхдүүдэд 4 өгүүлбэр л хангалттай байж хэмээн үзэж болох. Үлдсэн зарим нь дуустал нь уншихгүйгээр зүгээр л шэйр хийнэ, бүр эсвэл эхний болоод дунд хэсгийг алгасаад зөвхөн сүүл хэсгийг нь уншина.
Яагаад вэ гэж үү?
Орчин цагт хүмүүс аливааг гүйлгээд л уншчихдаг болсон. Учир нь тэдний амьдрал завгүй хэмнэлтэй, бас ямар нэгэн зүйлд амархан сатаардаг болжээ. Ингээд дахиад нэг зүйлийг урьдчилаад хэлэхэд, тэд таны бичсэн нийтлэлийг бүтэн уншихгүй ээ хө.
Тоон баримтаар ярьвал, боломжит үйлчлүүлэгчид (potential clients) нийтлэлийн тань 20-50 хувийг л бүрэн уншина. Дараа дараачийн нийтлэлээ хэр зэрэг урт бичих вэ гэдгийг мэдэхийг хүсч буй танд би нийтлэлээ хэрхэн хүмүүст хүргэх тухай ярих нь илүүц биз.
УНШИГЧИД ХУУЛЬЧ, ХУУЛИЙН ФИРМИЙН САЙТ ДЭЭРХ БҮХ МЭДЭЭЛЛИЙГ УНШДАГГҮЙ
Дараа дараачийн нийтлэлийг тань тэд уншихгүй, эсвэл хагас хугас уншаад өнгөрнө гэхээр урам хугармаар санагдана. Судалгааны дүгнэлтээс харвал, өнөөдөр хүмүүс нийт текстийн ердөө 20-50 хувийгуншиж байна. Веб хуудсан дээрх мэдээллийг гүйлгэж унших нь энгийн зүйл бөгөөд энэ нь аливаад хайхрамжгүй хандаж байгаа хэрэг биш – харин маш олон төрлийн мэдээлэлд дарагдсан өнөө үед тэндээс өөрт хэрэгтэйг олж авах гэж оролдож буйн илрэл юм.Та тэгвэл би яагаад урт нийтлэл бичиж байх хэрэгтэй гэж хэмээн бодож байж магадгүй. Нэг зүйлийг хэлэхэд, таны бичсэн бүхнийг уншдаг хүмүүс байхгүй биш байгаа, тэр хүмүүс л танд хамаатай. Хэрэв таны бичсэн нийтлэлүүд тэдэнд итгэл төрүүлж, хэрэгтэй мэдээлэл нь болдог бол танай фирмийн ирээдүйн боломжит үйлчлүүлэгчид чухамдаа тэр л хүмүүс байх юм. Тийм учраас нийтлэл тань нэгдүгээрт, хүмүүст ач холбогдолтой байх ёстой.
ХУУЛЬЧДЫН БИЧИХ НИЙТЛЭЛ БОГИНО БАЙХ УУ ЭСВЭЛ УРТ БАЙСАН НЬ ДЭЭР ҮҮ?
Дээрх мэдээллээс та нийтлэл богино байх нь зүгээр гэсэн санааг олсон байх. Тэгэхээр хүмүүс аливаа мэдээллийн 20 хувийг л уншдаг юм бол та ч бас бичсэн нийтлэлээ тэр хүртэлх хэмжээнд шахах хэрэгтэй гэж үү?Хариулт нь үгүй юмаа. Урт, богино байх нь бичих нийтлэлийн тань сэдэв тус бүрээс хамаарна. Урт нийтлэл бичих олон учир шалтгаан байдагтай адил, богино нийтлэл бичих учир шалтгаан нь түүнээс дутахгүй их. Богино мэдээллийн ач холбогдол нь хүний анхаарал төвлөрөх хэсэгхэн хугацаанд үр дүнгээ бүрэн өгдөг байхад зарим тохиолдолд бид урт бичвэрээр уншигчид олон зүйл өгүүлэх шаардлага тулгардаг.
Бичвэрийг урт эсвэл богино байхыг сонгоход тус болох зарим зүйлсийг доор тоочив.
Бичвэрийг урт байлгахаас илүү үндсэн санаагаа тодорхой илэрхийл
Та нийтлэлээ уншигчид мэдээлэл өгөх, итгэл төрүүлэх талаас нь бичих хэрэгтэй. Санаагаа аль болох товч бөгөөд тодорхой илэрхийл. Жишээ нь 300 үгтэй нийтлэл байгаад уншигч түүнээс гол санааг авахад хангалттай хэмээн үзсэн л бол өөр илүү зүйл бичиж, зай дүүргэх гэсний хэрэггүй. Үүнтэй адил, нийтлэлийн сэдвээс хамаарч санаагаа гаргахад их зүйл тайлбарлах, мэдээллэх шаардлагатай гэж үзвэл заавал 200 үгэнд багтаах гэж хичээх хэрэггүй. Бичвэрийн урт ямар ч байсан, уншигчид тулгарсан хууль зүйн асуудлын эргэлзээг тайлсан, хэрэгцээт мэдээлэл байх хэрэгтэй юм шүү. Бас дээр нь уншигчийн цааш үргэлжлүүлэн унших сэдлийг төрүүлэх зорилгоор сонирхолтой, шинэлэг факт, баримтыг нэмж оруулж болох.Фирмийн сайт, блогтоо оруулах мэдээллийн давтамж тань хэр их вэ?
Бидний зүгээс таныг нийтлэлээ ойр ойрхон хугацаанд, чанартай бичиж байхыг зөвлөж байна. Чанартай нийтлэл бичихэд мэдээж цаг хугацаа багагүй шаардах учир, хэрэв та 7 хоногт 1-2 мэдээлэл сайт, блогтоо оруулна гэвэл өдөр бүр оруулдаг бусдаас илүү урт хэмжээний нийтлэл бичихийг хүсч магадгүй. (Дахин хэлэхэд, та илэрхийлэх гэсэн санаагаа чөлөөтэй илэрхийл. Өчигдөр 1000 үгтэй нийтлэл бичээд өнөөдрийн сэдвийг дахин 1000 үгээр илэрхийлэх шаардлагатай болбол ялгаагүй шууд л бич. Өмнөх өдрийн нийтлэл хуучны боломжит үйлчлүүлэгчийг (potential clients) өөртөө татаж байхад, дараагийн шинэ нийтлэл өөр шинэ боломжит үйлчлүүлэгчийг өөртөө татаж болно шүү дээ.)Текст формат/стандартыг веб хуудсандаа хэвшүүлэх нь чухал
Таныг дундаж нэгэн интернэт уншигч гээд дараах асуултыг асууя. Доор оруулсан 2 зургаас алийг нь уншихад таатай байна вэ?Нэгдүгээр жишээ:
Хоёрдугаар жишээ:
Хэрэв 2 дахь нь илүү таатай санагдаж байвал, би үүнийг л хэлээд байгаа юм. Веб хуудсанд байх нийтлэлийг форматанд оруулах нь маш чухал. Идэвхитэй уншигч, хагас хугас уншигч аль нь ч байсан ямар нэгэн зохион байгуулалтгүй, их хэмжээний текст унших нь таатай мэдрэмжийг өгдөггүй. Дэд гарчиг, зураг, богино хэмжээний параграф (догол мөр) зэргийг ашиглаж сураарай. Дэд гарчиг урт үргэлжилсэн текстийг зааглаад зогсохгүй, хайлтын системд хүмүүст хэрэгтэй мэдээллээ олоход нь дөхөм болдог байна.
Хуульчдаа, зорилгоо мартаж болохгүй
Дараагийн нийтлэлээ бичиж эхлэхээс өмнө өөртөө эдгээр асуултыг тавиарай. Би яагаад үүнийг бичиж байгаа билээ, Үүнийг бичихийн цаад зорилго нь юу билээ, Хэнд зориулж бичиж байна вэ, Энэ сэдвээс уншигчид чухам юуг ойлгож авах нь чухал вэ? Ингэж бодох нь нийтлэл бичих учир утгыг тодорхойлоход тустай ба хэрэгцээгүй зүйл бичигдэхээс хамгаална. Мөн хууль зүйн мэдээлэл хамгийн их хэрэгтэй боломжит үйлчлүүлэгчийг фирмийн шинэ үйлчлүүлэгч болгоход туслах болно.
УРТ НИЙТЛЭЛ САЙТЫН ХАЙЛТЫН СИСТЕМД ИЛРЭХ ИЛЭРЦИЙГ НЭМЭГДҮҮЛДЭГ ҮҮ?
Хэрэв таны сайт дээрх нийтлэлүүд цаг үедээ тохирсон, уншигчдын хэрэгцээг хангах, зөв форматаар бичигдсэн, бас урт хэмжээний байвал хайлтын илэрцэд үнэхээр эерэгээр нөлөөлнө. Ер нь аль аль талдаа ашигтай хэд хэдэн зүйл бий.Хүмүүс өөрсдийн сайтыг хайлтын системийн хамгийн эхэнд гаргадаг болгохын тулд элдэв муу арга хэрэглэсээр тэр нь өдгөө Гүүглэд амархан илчлэгддэг болоод байна. Гүүгл нь веб хуудаснуудыг зэрэглэх олон зуун аргатай. Үүний оронд (түлхүүр үгэнд суурилсан, чанаргүй богино текстүүд) энгийн уртавтар нийтлэл байсан нь хайлтын системд дээр дурдсан “буруу” аргаас илүү үр дүнг үзүүлнэ. Ямартай ч бусдад хэрэгтэй контент бичих нь таныг Гүүглийн хар дансанд орохоос сэргийлэх ба боломжит үйлчлүүлэгчдийн хэрэгцээг хангаж, давхар таны ажилд амжилт авчирах үндэс нь болох юм. Хэдий хэмжээний контент нийлүүлнэ, тэр бүрийг Гүүгл бүртгэж, таны ирээдүйн үйлчлүүлэгчид фирмийн тань мэдээллийг олоход төдий хэмжээгээр тусална.
Төгсгөлийн хэсэг бол бичвэрийн богино, уртад ач холбогдол өгөхгүй байх тухай. Ерөөсөө таны бичих дараа дараачийн гайхалтай нийтлэлүүдийг уншигчид, ирээдүйн боломжит үйлчлүүлэгчид унших гээд хүлээж байгаа хэмээн та өөртөө үргэлж сануулж байгаарай. Тэгээд хэрэгцээт мэдээллийг нь маш хялбар байдлаар хүргэхэд гол анхаарлаа хандуулаарай.
Эх сурвалж: Victoria Blute, LawLytics.com
Comments