Би бол хуулийн сургуулийн оюутан, өөрөөр хэлбэл хуультай холбоотой биш л бол юм ярих гэдэг ямар хэцүүг сүүлийн үед мэдэрдэг болоод байна. Мэдээж хэрэг өөр төрлийн ярилцлагыг ямар ч хүнтэй өрнүүлж чадна л даа. Гэвч ярианы явцад миний толгойд үргэлж хуультай холбогдолтой зүйлс эргэлдээд байх юм. Би гайхдаг. Энэ үнэхээр муу зүйл гэж үү? Эсвэл хуулийн оюутнууд ийм хачин гэж үү?
Надад хуулийн оюутнуудтай харилцах шаардлага их байдаг, жишээлбэл, хуулийн факультетийн цайны газарт ч, аливаа хууль, эрх зүйтэй холбогдсон хичээл цуглаанд оролцсон ч тэднийг үргэлж ярих хэрэгтэй байдаг. Би нэгэн өдөр, өдрийн хоолны цагаар сургуулийнхаа цайны газарт байх бүх оюутнуудад “Энэ газар бол хуулиас ангид газар шүү” хэмээн зарласан юм. Учир нь энд л бид хичээлийг толгойноосоо түр зуур ч гэсэн түдгэлзүүлж, өөр ямар нэг сонирхолтой зүйлийн талаар яриа өрнүүлэх ёстой билээ.
За тэгээд л эхэлнэ дээ, хичээлээ тараад гэртээ ирэх үед гэрийнхэнтэйгээ ярилцана, сургууль дээрээ юу суралцсан талаар. Дараагаар нь тэдний хэн нэгэн бяцхан зөвлөгөө авах гэж оролдоно. “Хэрэв би итгэмжлэгдсэн төлөөлөгч болбол яах ёстой вэ?” гээд ээж асууж байх жишээний.
Мөн та Donoghue v Stevenson хэргийн талаар өвөөтэйгөө ярилцах явцад тайлбарлах гэж оролдох болно. Бас хуулийн чиглэлийн бус найзууддаа Crownies, Rake, Boston Legal, Harry’s Law зэрэг кинонууд, бусад хуулийн хөтөлбөрүүдийг үзүүлэхийг оролдох болно, яагаад гэвэл эдгээр нь зүгээр л гайхамшиг билээ. Өнгөрсөн 7 хоногт мэдэрсэн хамгийн хөгжилтэй түүх нь таны уншсан шүүхийн шийдвэр, шүүх хурлын тэмдэглэлүүд байх болно. Телевизийн мэдээллийн хөтөлбөр байна! Түүнийг бид хууль зүйн талаас нь, зарчимын талаас нь тайлбарлах гэж оролдох болно. Цааш нь үргэлжлүүлбэл бас юм бий…
Минийхээр, би курс болон түвшин ахих бүрт хуультай холбоотой бодол эрчимжиж, нэмэгдсээр байдагт итгэдэг. Сургуульд ордог эхний жил гэхэд л суралцах хугацаанд 7 хоногт өнөөдрийнхөөс илүү эрх чөлөө, мөн хоббигоо эрхлэх цаг ихтэй байлаа. Одоо, миний өдрийн бяцхан амралт маань аавтай Дээд шүүхийн тодорхой хэрэг маргааны талаар ярилцах, эдийн засгийн тойм үзэх зэргээр өнгөрч байгаа. Энэ үнэхээр эмгэнэлтэй санагдаж байна уу?
Магадгүй бидний хуультай орооцолдсон энэ харилцаа жил ирэх тусам багасах байх. Миний найз охин, ажлын нөхөр, тэр нэг өмгөөлөгч хэлэхдээ, “Ийм байгаа нь чиний хувьд сайн хэрэг, чи миний хуультай нөхөрлөж байсан үеийг санагдуулчихлаа”. Хэрэв үүнд дүгнэлт хийгээд үзвээс, гол зүйл нь ийм байж магад: хуультай нөхөрлөх явдалд дурла. Энд ямар нэг буруу зүйл байхгүй, бүхний эцэст чиний хийх ажлын эхлэл юм, тиймээс дурла, энэ нь одоо ч надад үнэхээр таатай байна.
Эх сурвалж: Cameron, Survivelaw.com
Comments