Хослол танд хэрхэн зохицсон байвал зохих вэ?


Хуулийн оюутан ч бай, хуульч ч бай, тэд бүгд хослол өмсдөг. Тэгэхээр мэдээж хослолын зүй зохист харьцааны талаар бид наад захын мэдлэгтэй байх хэрэгтэй гэсэн үг. Энэхүү мэдээллийг The Art of Manliness сайтаас орчуулан хүргэж байна.

Хэрэв та дэлгүүрээс өөрийн төсөвт тааруулан бэлэн хослол худалдаж авах гэж буй бол хамгийн эхлээд аль болох өөрийн биед таарсаныг нь сонгоорой. Түүний дараах хамгийн зөв алхам бол хослолоо оёдолчин дээр авч очоод, өөрийн биед бүрэн тааруулж, засалт хийлгэх явдал юм. Мэдээж бүрэн сэтгэл ханамжтай болоход оёдолчны чадвараас гадна хослолын хэмжээ загвар нь ямар байх ёстой, зөв таарсан хослол ямар байх ёстой талаар та өөрийн гэсэн мэдлэг, мэдээлэлтэй байх хэрэгтэй болно. Өөрөөр хэлбэл, оёдолчин бүрийн чадвар болоод ажилдаа хандах хандлага харилцан адилгүй байх учраас та анхнаасаа таны хослол ямар байх ёстой талаар түүнд сайтар ойлгуулах хэрэгтэй.

Ингээд та бүхэнд хослол танд хэрхэн зохицсон байвал зохих талаар зөвлөгөөг хүргэж байна.

БИЕД ТААРСАН БАЙХ ГЭДЭГ НЬ ЮУ ГЭСЭН ҮГ ВЭ?


Хослолоо өмсөөд, өөрийн сурч дадсан байрлалаар толины өмнө зогсоорой. Эгц зогсоод, мөн шинэ гутлаа өмсөөд, гараа 2 талдаа сул унжуулна. Ингээд харахад хослол биед тань таарч зохицсон байхаас гадна таны хөдөлгөөнд саад болохооргүй байх ёстой. Дараагаар нь доорх зүйлсэд анхаарал хандуулаарай.


Сайн таарсан хослолын мөр тэгш шулуун байдаг. Хослолын мөрөн дээрх оёдол түүнийг өмссөн хүний мөрний урттай яг ижил хэмжээтэй байх ёстой ба ханцуйны залгаас нь таны гар болон мөр нийлсэн хэсэгт уулзсан байх ёстой. Үгүй бол таны хослолын дээд хэсэг бөөгнөрсөн эсвэл таталдсан байдалтай харагдах болно.

Хослолын өмд таны өгзөг хэсэгт бүрэн (зурагнаас тодорхой харагдана) таарсан байвал зохино. Таарсан гэдэг нь таны биеийн дунд хэсгийн урд болон хойд талыг бариагүй, тэгсэн атлаа түүнийг өмссөн хүнд таагүй мэдрэмж төрүүлэхээргүй, чөлөөтэй байх гэсэн үг юм.


Хэрэв өмд барьсан байвал таны өгзөгний доод хэсэгт хөндлөн үрчлээсүүд үүсч харагдана, томдсон байвал U хэлбэртэй унжиж харагдана. Үүнийг хасч болох ч хэтэрхий их хасалт хийх нь зохимжгүй болох учраас өмдийг сонгохдоо анхнаасаа аль болох биедээ тааруулж сонгоорой.


Энэ нь таны өмдний доод хэсэг гуталны хамгийн дээд хэсэгтэй уулзах цэгийг хэлж буй хэрэг. Тэнд бий болж харагдах нэг жижигхэн үрчлээс эсвэл нугалаа нь зохистой харьцааг илэрхийлнэ. Харин өмдний хойд хэсэг түүнээс илүү чөлөөтэй унжиж болох ч гуталны өсгийнөөс илүү гарч болохгүй. Үүнийг тааруулж хийхэд оёдолчин хүний хувьд харьцангуй амархан ажил байх болов уу, учир нь зарагдаж буй ихэнх хослолын өмдийг хөвөөлөөгүй байдаг.


Хүрмийг товчилсон байхаар тооцоолж хэмжээг авах хэрэгтэй. Нэг товчтой ч бай, 2-3 товчтой ч бай эхний 1 товчийг товчлоод, өмсөөд үз. Ингэхэд хүрэмний урд уулзах хэсэг яг таг таарч байна уу эсвэл нугалаас, үрчлээс үүсч байна уу, уулзах хэсэг зөрж байна уу гэдэг нь ажиглагдана. Мөн товчны доод хэсгээр гурвалжлан цухуйх цамцыг ил харагдуулах бол ер нь хэрэггүй шүү.


Хүрэмний ханцуй болоод түүний доторх захтай цамцны ханцуйн хооронд хагас инч буюу 1.2-1.5 см зөрүү гаргах хэрэгтэй гэсэн уламжлалт ойлголт бий. Гэхдээ заавал дээрх хэмжээг хатуу баримтлах гээд яахав. Хамгийн гол нь хүрэмний ханцуй таны цамцны ханцуйг бүрэн халхлаагүй байх эсвэл цамцны ханцуйны доод залгаас хүрэмний ханцуйнаас бүрэн цухуйхгүй байхад анхаарал хандуулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, зураг дээрх шиг цамцны ханцуйн багахан хэсэг ил харагдах ёстой юм.


Хамгийн энгийн бөгөөд чухал зүйл бол таны өмсөх хүрэмний уртын хэмжээ юм. Биед зохицсон хүрэмний урт нь өгзөг хэсгийг яг таг бүрэн халхалсан байх ёстой бөгөөд өгзөгнөөс доош илүү урт байх ёсгүй. Энд таны гар хамгийн зөв цэгийг тэмдэглэж чадна. Өөрөөр хэлбэл, таныг гараа сул, чөлөөтэй унжуулсан байхад хүрэмний доод хэсэг алганы дунд хэсэгт ирсэн байвал зохино.


Хүрэмний зах таны биед зохицож, таарсан эсэхийг олоход харьцангуй амархан. Хамгийн энгийн жишээ бол таны хүзүүний хойд тал болоод хүрэмний зах хооронд хоосон орон зай бий болсон байх тохиолдол юм. Хүрэмний зах таарсан гэдэг нь таны өмссөн захтай цамцны зах болоод хүрэмний захууд эсрэг тэсрэг байх гэсэн үг юм. Ухаандаа зураг дээр харагдаж байгаа шиг 2 зах нэг нэгнээ бүрэн илтгэсэн байх ёстой.

Хэрэв танд илүү дүрсжүүлсэн мэдээлэл хэрэгтэй бол доорх видеог үзээрэй.



Эх сурвалж: The Art of Manliness, Combatant Gentleman

Comments