Хуулийн сургууль бүрт оюутнууддаа зориулсан тусгайлсан гайхамшигт номын сангийн танхим байдаг. Хэрэв та номын санруугаа зүглэж байгаагүй бол энэ семестерт дотор нь юу байдаг тухай, ямар үйлчилгээ үзүүлж байдаг тухайд сонирхоод үзэхэд илүүдэхгүй болов уу.
Манай сургуулийн номын санд байх “нийтийн номын сан” танхим нь 24 цагийн турш нээлттэй байдаг бөгөөд тэнд компьютер, принтер, сканнер, хувилагч зэргийг ашиглаж болдог, эсвэл “чөлөөт танхим”-д оюутнууд чөлөөтэйгөөр өөр хоорондоо ярилцан суралцаж ч болдог. Яахав танд номын санруу дөхөх шаардлага байдаггүй байж болох ч тэр газар шөнийн 2 цагт сууж байхад ч миний хувьд үнэхээр таатай газар байсаар л байх болно… энэ нь би онцгой тохиолдолд суудаг гэсэн үг л дээ.
Та номын санд сууж байсан бол хуулийн оюутнууд аливаа чимээ шуугианд үнэхээр дургүйг мэдэх ёстой. Хүмүүсийн шивнэлдэж буй яриа, дэвтэр номны хуудас эргүүлэх чимээ, компьютерийн гар чанга чанга товших, чимээ гарган идэх гэх мэт тохиолдолд та “чшшш!” зүйлтэй тааралдах л болно.
Хэрэв та найзуудтайгаа хуулийн аливаа асуудлаар шуудхан ярилцаж, ойлголцохыг илүүд үздэг бол ихэнх хуулийн сургуульд “суралцах танхим”-ууд бий. Эдгээр нь компьютер, самбар, ширээ сандал, тархины цунами үзүүлэхэд хангаллтай орон зай, прэсинтэйшн болон шалгалтын асуултууд зэргээр таныг хангах бөгөөд найзын хүрээнээс өөр хүмүүсгүйгээр номын санд суух боломжийг олгодог.
Ямартай ч сургуулийн номын санд байснаар бид ухаан бодлоо тэлж, хэзээ ч уншиж дуусамгүй номнуудыг уншдаг учраас хуулийн оюутнууд бидний хувьд нөхөдтэйгөө чөлөөт цагаа өнгөрүүлэх газар энэ нь мөн байх бөгөөд та бүхэн тэнд байхдаа бусдаас номоо нуухгүй байх, номын сангийн номонд гамтай хандах, сул компьютер байхгүй байсаар байхад Фэйсбүүк орж удаад бусдад төвөг удах зэргийг анхаарах хэрэгтэй бөгөөд энэ нь л бусдад номын санруу гүйх боломж, хэдэн баримт материалаа хэвлэн гаргах зэрэг боломжийг олгоно шүү дээ.
Гэхдээ номын санд байгаа хүн бүр сериозны, стрессдсэн нөхдүүд биш байдаг билээ. Бас тэнд, лекцийн заалнуудад хангалттай цахилгаан залгуур байдаггүй мэт надад санагддаг. Тиймээс ч би өөрийн хэдэн нөхдөдөө туслах гэж хос олон залгуур цүнхэлж явдаг байлаа.
Эцэст нь номын санд байгаа хүмүүст хүндэтгэлтэй ханд. Утасныхаа дууг хаах, дуудлагыг авахдаа гадагш гарах, чихэвчний хөгжим чангаар сонсохгүй байх хэрэгтэй. Учир нь хэзээ нэгэн цагт та гэрт байх аливаа чимээ шуугианаас залхан тайван, чимээгүй орчныг хүсэх бөгөөд энэ л үед та хамгийн зөв сонголт номын санд очиж суух болохыг ойлгох болно.
Эх сурвалж: Caroline, Survivelaw.com
Comments