Хуульчид .law домэйн нэрийг худалдаж авах хэрэгтэй юу?


Ойрын хугацаанд .law төгсгөл бүхий домэйн нэр хуульчдад нээлттэй болох гэж байна. Энэ бичвэр нь тэрхүү шинэ бүтээгдэхүүнийг хуулийн фирм, хуульч, өмгөөлөгчид худалдаж авах шаардлагатай эсэхийг тодорхойлох зорилготой юм.

Надад сүүлийн үед хувьдаа, өөрийн байгууллагын нэр дээр .law бүхий нэрсийг урьдчилан бүртгүүлж, цуглуулсан хуульчтай ярилцаагүй өдрүүд ховор тохиох болов. Шинэ төрлийн домэйн нэр гарах бүрт тэнд багагүй хэмжээний өрсөлдөөн, үнийн өсөлт бий болдог. Тэгэхээр .law нэр нь зөвхөн хэдхэн хуульчдын анхаарлыг татах зүйл биш байх нь тодорхой юм. Гэхдээ үүнд хөрөнгө оруулахад танд тодорхой хэмжээний мэдлэг хэрэгтэй.

ХУУЛЬЧДАД ЧИГЛЭСЭН ДОМЭЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТОВЧ ТҮҮХ

Хэдхэн жилийн өмнө дан ганц хуульчдад ч гэлтгүй, бүх нийтэд боломжтой байсан домэйн нэрний хувилбарууд нь .com, .net, .org байлаа. Ёстой л дажгүй байрлал бүхий газар гэдэг шиг хүмүүст танил, цээжлэхэд амар, товч тодорхой домэйн нэрнүүд аль хэдийн худалдагдаж, тэр дороо утгаараа ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ болон хувирдаг байсан юм. Хэрэв тэр үед та үүнийг анзаарч байгаагүй бол SOL буюу дуудлага худалдаанаас аль хэдийн хоцорсон нэгэн байжээ. Харин эсрэгээрээ байсан бол хамгийн түрүүнд law.com, dui.com гэх мэт хаягуудыг авч, үндсэн үнээс нь хэдэн мянга дахин илүү нугарах хөрөнгийн эзэн болох байлаа. Тухайн үед .com дээр эрэлт болон хэрэгцээний хууль үйлчлээгүй юм. Учир нь хүн бүр, байгууллага бүр .com хаягтай болохыг хүсч байсан ба яваандаа хамгийн анхдагч зүйл гэдэг утгаараа 1990-ээд оны үед анхны “интернэт” хөөсийг хүртэл бий болгож байжээ. Дараагаар нь .info, .us, .me гэх мэт нэрс ч худалдаанд гарч, гар утасны веб хөгжиж ирэх үеэр .mobi гэж хүртэл гарч байв.

Дэлхий нийтэд өнөөдрийн байдлаар өөр төгсгөл бүхий нийтдээ 1000+ төрлийн домэйн нэр ашиглагдаж байна. Яагаад ийм олон байна гэж үү? Учир нь хүмүүс худалдаж авсаар байгаа учраас юм шүү дээ.

.LAW ДОМЭЙН НЬ ЭЛДЭВ ХАЙЛТЫН СИСТЕМД ДАВУУ ТАЛТАЙ БИШ

Энэхүү асуудал нь олон хуульчдыг эргэлзээнд оруулаад байгаа бөгөөд Google компанийн софтвэйр инженер Мэтт Каттс ийнхүү хэлжээ.
Яг ч тийм биш. Гүүгл хайлтын системийн чанарын инженерийн хувьд энэхүү ташаа мэдээллийг залруулмаар байна. Гүүгл нь хэрэглэгчийн хайлтад тохирох мэдээллийг агуулах бүх төрлийн сайтыг домэйн хамаарахгүйгээр ижил тэгш байдлаар индекслэн харуулдаг туршлагатай. Цаашид ч энэ тал дээр анхаарал хандуулж ажиллах болно. Хэрэв та шинэ төрлийн домэйн нэр сонгосон бол тэр таны сонголт, харин тийм байлаа гээд бусдаас ямар нэгэн давуу талтай байна гэвэл энэ бол эндүүрэл.

Гэхдээ .law хаяг нь зөвхөн хуульчдад нээлттэй учир бусдаас давуутай байхгүй гэж үү?

.law хаягаас өмнө .lawyer, .attorney гэсэн домайн нэрс худалдаанд гарсан юм. Тэдгээр нэр дээр манай LawLytics системийг давхар байршуулж үзэхэд, хайлтын програм дээр .com дээр байснаас сайн ч юм уу эсвэл муу болсон үзүүлэлт ердөө анзаарагдаагүй. Мөн эдгээр домэйнийг бүртгүүлэхэд таниас нэмэлт мэдээллийг заавал шаарддаг. Та утасны дугаар, хуульчийн гэрчилгээний дугаараа давхар бүртгүүлэх ёстой. Энэхүү баталгаажуулах процессийг анзаарахад дээрх төгсгөл бүхий домэйн нэрс нь бусдаас илүүтэй найдвартай гэсэн хүчин зүйлээр хайлтын системд нөлөөлж болох юм. Энэ нь үндэслэл бүхий санаа боловч бодит байдал дээр анзаарагдахгүй байгаа.

Яагаад Хуулийн фирмүүд .law домайнд анхаарах хэрэгтэй вэ?

Учир нь интернэтэд маш олон хуурамч сайтууд байрладаг. Тиймээс тэднээс та өөрийгөө хамгаалах учиртай. Нэг ёсондоо, хэрэв таны фирм болоод таны нэр салбартаа “бренд” болж чадсан бол тэнд хамгаалах зүйл байнаа гэж ойлгож болно. Салбарын томчууд, Skadden болон DLA Piper гэх мэт фирмүүд аль хэдийн өөрсдийн нэрийг .law дээр урьдчилан бүртгүүлжээ.

Би .law нэр дээр шинэ сайт нээх үү эсвэл хуучнаа шилжүүлэх үү?

Хэрэв шинээр нээх сонирхолтой байгаа бол .law хаягийг анхнаас нь сонгоход эргэлзэх зүйлгүй, харин хуучнаа шилжүүлэх болбол та эндээс ямар нэг давуу талыг өндөлзөж харах гэсний хэрэггүй. Алийг нь ч сонгосон бай алдах зүйлгүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл, миний бодлоор .law бол төвийг сахисан санагдсан. Бусад миний мэдэх, сайн инженерүүд энэ тал дээр өөр илүү зүйл анзаарсан ч байж магадгүй.

ТЭГЭХЭЭР БҮХ ЗҮЙЛ ЮУНААС ШАЛТГААЛАХ ВЭ?

Хайлтын илэрцэд хамгийн дээр харагдахад домэйн нэр бус харин та тэр хаяг дээрх веб сайтаа зүй ёсоор нь ажиллуулж чаддаг байх нь чухал юм. Өөрөөр хэлбэл, хичнээн гоё товч тодорхой хаягтай, бас .com домэйнаар төгссөн хаягтай байгаад доторх мэдээллийн контент нь дутмаг байвал Гүүглэд анзаарагдахгүй, орхигдох юм. Тиймээс .law, .com зэргийг үл хамааран хийх ёстой зүйлс бол:
  • Сайтдаа өндөр чанарын, дахин давтагдашгүй контент буюу мэдээллийг бэлтгэдэг байх
  • Тэр нь таны сонгосон салбарын хүмүүс, бусад мэдээллийн эх сурвалжид хүрдэг байх
  • Ингэхдээ хуурамч линк ашиглах, худал түлхүүр үгсийг урдаа барих гэх мэт ядарсан сурталчилгаа ашиглаж, хүмүүсийг хуурахгүй байх хэрэгтэй болов уу.
Эх сурвалж: Law Lytics

Comments