Gary Slapper – Английн хуулийн салбарын нэгэн том төлөөлөл, Лондон хотын New York University сургуулийн захирал байсан тэрбээр хуулийн сургуульд орох гэж буй оюутнуудад хичээлийн жилийн эцэст намаг балчигт шигдэхээс нь урьдчилан сэргийлэх үүднээс дараах мэдээллийг бэлтгэж байжээ. Тэрбээр хуулийн аливаа асуудлыг бусдад маш энгийнээр тайлбарлаж, хоржоонтойгоор өгүүлж чаддаг нэгэн байв.
- Франц Кафкагийн “Шүүх ажиллагаа” зохиолыг заавал уншаарай. Кафка нэгэнтээ “Бид тогтсон хэм хэмжээг өөрчилж, түүнийг урж тастсан төрлийн номнуудыг уншиж байх хэрэгтэй” гэж байжээ. “Шүүх ажиллагаа” зохиол нь мэдээж өөрөө энэ төрлийн зохиол юм.
- Харпер Лигийн “To Kill a Mockingbird” буюу “Дууч шувууг хөнөөх нь” зохиолыг заавал унших эсвэл киног нь үзэх. Эндээс та ямар ч зүйлд яг таг таарах хариулт байдаггүй болохыг ойлгох болно.
- 1957 оны “12 Angry Men” киног заавал үзэх. Үнэн, Нотлох баримт, Учир шалтгаан, Үндэслэл бүхий эргэлзээг өгүүлэх “гайхамшигтай” гэгдэх урлагийн бүтээл.
- 1957 оны “Witness for The Prosecution” киног мөн үзэх хэрэгтэй. Sir Wilfrit Robarts гэх хуульчийн тухай өгүүлэх шүүхийн сэдэвт урлагийн бүтээл.
- Дахиад нэг кино. “The Merchant of Venice” гэх шударга үнэнийг олж тогтоон, зөв бурууг шүүх тухай өгүүлсэн урлагийн бүтээл.
- Шүүхийн шийдвэрүүдийг олж унших. Та монгол хэлээр унших бол “Шүүхийн цахим сан”-д бүртгүүлнэ үү.
- Харьяа нутаг дэвсгэрийнхээ хууль, шүүхийн байгууллагаар орж, хууль амьдрал дээр хэрхэн хэрэгждэг тухай өөрийн нүдээр хараарай.
- Хуулийн орчин, түүний онцлог шинж, засал чимэглэлийг шингээсэн барилга байгууламжаар орж, танилцах.
- Хуульч, шүүгч, судлаач, багш, хуулийн оюутнуудын сошиал хуудсыг дагах.
- Хуульч нарын групп, жиргээнд нэгдэж, өөрийн үзэл бодлоо илэрхийлэх. Энэ нь мэдээж таныг аливаад суралцахад тань хэрэгтэй байх юм.

Comments