Эрчүүд хуульч эмэгтэйтэй болзох ёстой 15 шалтгаан


Учир нь тэд бол ухаалаг, эрчтэй, хүчтэй хүмүүс. Эдгээр нь хуульч хүнд байдаг онцлог зан чанарууд төдийгүй сүүлийн үеийн судалгаагаар эмэгтэй хуульчдын тоо түүхэнд байгаагүйгээр өсч буй аж. Дээр нь эрчүүд тодорхой хэдэн төрлийн ажил эрхэлдэг эмэгтэйчүүдэд бусдаас илүүтэй татагддаг онцлогтой байдаг. Жишээ нь эмч, сувилагчаас эхлээд хуульчид гээд санхүүгийн хувьд бие даасан, ажил карьерийн хувьд зүг чигээ аль хэдийн олчихсон эмэгтэйчүүдэд илүүтэй татагддаг онцлогтой.

Яахав, парти үдэшлэгний эмэгтэйчүүд залуу байх үедээ дээрхээс дутахгүй олон эрчүүдийг өөртөө татах ч, мэргэжлийн карьер эрхэлж буй эмэгтэйчүүд амьдралд бэлтгэгдсэн, гэрлэхээр төлөвлөж буй “зөв” эрчүүдийн сэтгэлийг татдаг давуу талтай. Зөв гэсний учир нь ямар л олиггүй эр өөрийн бүх зүйлээ мэдэх, хүчтэй эмэгтэйтэй холбогдохыг хүсэх билээ дээ?

Хуульчид бол хүч чадал, амжилтын бэлэг тэмдэг. Өөрөөр хэлбэл, тэдэнтэй адил хүчирхэг эр хүн л хуульчтай хамт амьдарч, түүнийг хайрлах болно. Нөгөө талаас хуульч эмэгтэй ч өөрийн эрэгтэйд энэ мэт наад захын шаардлагыг тавих биз. Энэ сэдвийг дэлгэрүүлэх үүднээс болон хуулийн сургуульд суралцаж буй танд урам зориг өгөх үүднээс дараах 15 шалтгааныг тоочиж бичив.

ЭРЧҮҮД ӨӨРСДӨӨРӨӨ БАХАРХАХ ШАЛТГААН НЬ БОЛДОГ


Тэд найзууддаа өөрийгөө хуульч эмэгтэйтэй болзож буйгаа ярих нь ямар гайхалтай байх бол? Эмэгтэйчүүд ямар ч залуу байсан түүнийхээ талаар бусдадаа магтан байж ярьдаг бол энэ зан чанар зарим тохиолдолд эрчүүдэд ч илэрдэг байх нь. Залуу эр нэгэн эмэгтэйд ухаангүй дурлаад байж байтал тэр нь бүр хуульч байж таарвал манай хүн өөрийгөө энэ дэлхий дээрх хамгийн азтай залуу хэмээн итгээд, гуяа алгадаад л түүний хойноос гүйхээс өөр аргагүй байдалд орох болно. Иймд тэд энэ талаараа найзууддаа, хөршүүддээ, зарим дургүй хүмүүстээ ярьж, өөрсдөөрөө бахархдаг байна.

ХУУЛЬЧ ЭМЭГТЭЙЧҮҮД ГАЙХАЛТАЙ ХУВЦАСЛАДАГ


Тэд хамгийн дажгүй хувцасладаг төрлийн эмэгтэйчүүд болохыг нь хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Магадгүй та шүүхийн байр орчмоор эргэлдвэл аль нь энгийн эмэгтэй, аль нь хуульч эмэгтэй болохыг төвөггүй ялгаж харах байх. Хуульчдын дунд нэг класс байдаг нь хувцаслалтын тал дээр өөрсдийгөө хамгийн дээд түвшинд байлгаж, түүнийгээ бусдад өө сэвгүй, шийдэмгий, хүчирхэг харагдуулах зэвсэг болгон ашигладаг юм. Яг л “юу ч тэднийг зогсоож дийлэхгүй” гэдэг шиг. Итгэхгүй байвал аль нэгэн хуулийн фирмийн дэргэдүүр өнгөрөөд үзээрэй.

ТЭД ӨӨРИЙН ЭРИЙГ ХАМГААЛЖ ЧАДНА


Бид харин эрчүүд нь эмэгтэйчүүдээ хамгаалах талаар олонтой сонсож өссөн. Яахав, хуультай болздог залуу бол хуулийн асуудал тулгарахад Wonder woman болсон найз бүсгүй нь өөрийг нь хамгаална гэдгийг мэддэг юм л даа. Бас ингэж хэлж болох юм, “Эмэгтэй хүн карьер ахиж, шүүх хуралд ялалт байгуулах гайхалтай үйл хэрэг бүрийн цаана ухаалаг сайн эрчүүд байдаг юм” гэж. Эр нөхөр болон хуульч эхнэр хоёрын харилцаанд энэ мэт бие биенээ нөхөж, дэмжих олон төрлийн харилцаа байдаг.

АЛИВАА СЭДВЭЭР САНАЛ СОЛИЛЦОХОД УРАМТАЙ


Бусадтай ярилцах, мэтгэлцэх сонирхолтой эрчүүдэд бол хуульч эмэгтэй хамгийн зөв сонголт. Яагаад гэвэл тэд ямар ч асуудал дээр өмгөөлөх, буруутгах/яллах талаас нь хандах чадвартай байдаг. Тэд ийм асуудал дээр бусдаас илүү байна уу гэхээс дутахгүй, та хоёрын яриа хэзээ ч уйтгартай нөхцөлд орохгүй байх юм. Эсрэгээрээ тэдний дэргэд та өөрийгөө дутуу үнэлэхвий, гэхдээ энэ тохиолдолд бууж өгөх дургүй бол хуульч эмэгтэйчүүдтэй улс төрөөс эхлээд гоо сайхны бүтээгдэхүүн хүртэл асуудлаар ярих, мэтгэх чадварт суралцсан байх хэрэгтэй болно шүү.

ЭЭДРЭЭТЭЙ АСУУДАЛД ХЭРХЭН ЗӨВ ХАНДАХАА МЭДДЭГ


Хэрэв найз залуу нь эгчтэйгээ, охин дүүтэйгээ муудалцвал энэхүү асуудлыг зөвхөн гэр бүлийнхээ талд бус шударгаар, хамгийн сайн замаар шийдвэрлэж, намжаах ажлыг тэрээр найз бүсгүйдээ даалгахаа сайтар мэднэ. Хуульч эмэгтэйчүүд тохиролцоо хийхдээ гарамгай улс. Тэдний олонх нь энэхүү чадвараа хайр дурлалын болон эцэг эх байх харилцаандаа эерэгээр ашигладаг байна.

АМЬДРАЛЫН АГУУ ИХ ТУРШЛАГАТАЙ


Эмэгтэй хуульчид бусад шиг сул дорой хүмүүс биш. Тэд юуг хийх үгүйгээ мэддэг, хүчирхэг, шийдэмгий эмэгтэйчүүд байдаг. Тэдэнтэй болздог эрчүүд цөөнгүй асуудал дээр бууж өгөхөөс өөр аргагүй байдалд орно. Учир нь тэдгээр эмэгтэйчүүд хувийн амьдралдаа ч, хуулийн сургууль дээр ч, хуульчаар ажиллах цаг хугацаандаа ч тэр – маш олон янзын нөхцөл байдалд ажиллаж, амьдарч байсны хувьд зарим эрчүүдээс илүү амьдралын туршлагатай байх нь бий. Ажил мэргэжлийн онцлогийн хувьд олон төрлийн хүмүүстэй уулздаг, олон тооны арга хэмжээнд оролцдог гэдгийг нь ч бичих бас илүүц биз. Товчхондоо, эдгээр туулсан зам, туршлага нь эрчүүдийн сонирхолыг бас татдаг байна.

САНХҮҮГИЙН ХУВЬД АСУУДАЛГҮЙ


АНУ-д хуульчаар ажиллах эхний хэдэн жилийн орлого дунджаар 62,000 – 160,000 ам.доллар байдаг. Энэ бол дажгүй үзүүлэлт. Яахав, шинэ хуульч бол юун түрүүнд сургалтын төлбөрийн зээлээ төлж дуусгана гэх байх. Эрчүүд эмэгтэйчүүдээс санхүүгийн чадамж тал дээр илүү байх ёстой гэдэг хуучны өдрүүд ч өнгөрч байх шиг. Миллениал залуус найз охин нь өөрөөс нь илүү мөнгө олох нөхцлийг таатай хүлээж авдаг болоод байгаа гэнэ шүү. Энэ нь эрчүүдийг илүү цагаар ажиллаж, гэр бүлээ умартах үзэгдлээс сэргийлж чаддаг эерэг талтай байдаг байна.

НАЙЗ ЗАЛУУД ЧӨЛӨӨТ ЦАГ ИХ ГАРНА


Хуульчид завгүй хүмүүс байдаг. Ажил, судалгаа шинжилгээ, шүүх хурал гээд л гэр бүл, найз залуудаа гаргах цаг хомс. Энэ нь гэрээсээ чөлөөт ажил хөдөлмөр эрхэлдэг залууст давуу талыг бий болгож байгаа юм. Тэд өөрт гарсан чөлөөт цагаа болзоондоо зориулчихна, ажлаа хийх болбол заавал “Ганцааранг минь түр орхиоч” хэмээн найз бүсгүйгээсээ асуух шаардлагагүй болчиж байгаа юм, учир нь найз бүсгүй нь хуульч учир “завгүй” шүү дээ. Өөрөөр хэлбэл, аль нэг талаас хайрттайгаа байнга цуг байж чаддаггүй хэмээн өөрийгөө буруутгах шаардлагагүй, энэ нь 2 талдаа ашигтай ашигтай нөхцөл байдлыг үүсгэж байгаа юм.

ХУУЛЬЧ ХЭРЭГТЭЙ БОЛБОЛ ТЭР ТЭНД БАЙХ БОЛНО


Хуульчтай болзох нэг чухал шалтгаан нь хэрэв надад хууль зүйн туслалцаа хэрэгтэй болбол тэр надад тусалж чадах эсэхийг тодорхойлох байдаг. Нэг нь нөгөөгөө ашиглах гэж байгаа мэт сонсогдож магадгүй, гэхдээ тийм биш. Жишээ нь миний хуучин нөхөр өөрийн ажил байдлын тодорхойлолтыг хянуулахдаа юун түрүүнд надад хандахаа мэддэг байсан, харин надад компьютер, хэвлэлийн асуудал гарах үед би түүнрүү ханддаг байсан юм, учир нь тэрээр өдөржин компьютерийн өмнө сууж ажилладаг байлаа. Ийм л зүйл. Хосууд өөрсдийн давуу, сул чанаруудаа бие биенээрээ нөхөж амьдрах нь тэдний хайр дурлалын харилцааг хүчирхэг, бат суурьтай болгож өгдөг.

ЭЦЭГ ЭХ ТАНЬ СЭТГЭЛ ХАНГАЛУУН БАЙНА


Хайртай хүнээ эцэг эхтэйгээ анх удаа уулзуулж, танилцуулах нь зориг зүрх шаардсан ажил, хуульчтай л болзоогүй бол шүү дээ. Хайртай хуульч эмэгтэй тань эцэг эхийг тань гайхшруулах болно. Ээж түүнд шууд л татагдаж, аав том дуугарахаа больж эхэлнэ. Найз бүсгүй тань эцэг эхэд тань таалагдах гэж хичээх байсан бол таны эцэг эх хоёр тань түүнд таалагдахыг хичээх болох нь. Дажгүй л солбилцол.

ТАНЫ АРААС ЗҮҮГДЭЭД БАЙХГҮЙ


Тэдэнд найз залуугийнхаа араас “Юу хийж байна”, “Яаж байна” гэх мэт мессэж бичээд байх цаг бараг гарахгүй – энэ байдал нь ч эрчүүдэд таатай байх нь тодорхой. Хуульч хүн бусдад итгэл найдварыг төрүүлдэг онцлогтой байдаг шиг эрчүүдэд ийм шинж чанартай эмэгтэйчүүд илүү таалагддаг. Ийм эмэгтэйчүүд илүү боловсролтой, хичээнгүй, мөнгийг бага гэлгүй хөдөлмөрлөдөг гээд олон давуу чанаруудтай байдаг. Залуус эмэгтэйдээ базуулсан, хаана юу хийж явааг нь үргэлж асуудаг, байнга хамтдаа байх гэдэг нялцгай харилцааг таашаахгүй. Харин хуульч эмэгтэйчүүд найз залуудаа түүний хүссэн хувийн эрх чөлөөг нь олгож чаддаг.

АЛИВААД ЭРҮҮЛ УХААНААР ХАНДДАГ


Хуульч эмэгтэйчүүд өдөр тутмын жижиг асуудлуудаас эхлээд хайр дурлалын харилцаа, хуулийн ажилдаа маш ажигч, гярхай байдлаар ханддаг. Тулгамдаж буй аливаа асуудлынхаа талаар тэдэнтэй ярилцаад суухад тохиромжтой, гайхалтай хүмүүс байдаг. Бүх зүйл дээр биш ч асуудлын шийдэл нь толгойд нь бэлэн байж байдаг, шаардлагатай бол түүнийг олохын төлөө ном эргүүлж, судалгааны ажил хийхээс буцахгүй улсууд юм.

ХАРИЛЦААНЫ ГОЛ НЬ БАЙЖ ЧАДДАГ


Аливаа харилцааг нэг тийш нь зохицуулж, шийдэх нь хуульчдын хийдэг ажлын үндсэн онцлог билээ. Тэд ямар тохиолдолд, хэзээ нь босч, асуудлыг гартаа авахаа мэддэг. Ийм ч учраас зарим ухаалаг эрчүүд ээдрээтэй асуудал дээр өөрийнхөө оронд хуульч найз бүсгүйгээ тавьж, тэдний саруул ухаанд найддаг. Үүнээс гадна эрчүүд ямар ч тохиолдолд эмэгтэйгээ хамгаалдаг байх ёстой гэсэн нийгмийн үзэл бодлоос тэднийг түр ч болов ангид байлгадаг юм.

ҮЗЭСГЭЛЭНТЭЙ УХААЛАГ


Саяхныг хүртэл нийгэм эмэгтэйчүүдийг тансаг сайхан эд зүйл мэтээр харж, тэдэнтэй харьцдаг байлаа. Тэгвэл энэ үзэл хандлага миллениалуудын эрин үеэс эхлэн өөрчлөгдөж байна. Зөвхөн залуучууд гэлтгүй өмнөх үеийн зарим эрчүүд хүртэл эмэгтэйчүүдэд тэгш эрх, боломжийг олгох үзэл хандлагад таатай ханддаг болоод байна. Хуульч эмэгтэйтэй болзож буй ямар ч эр ухаалаг бөгөөд үзэсгэлэнтэй, дотоод гоо сайхан бүрэлдсэн эмэгтэйтэй болзож буйгаа мэдэрдэг.

ХЭРХЭН ЭЕРЭГ СЭТГЭГДЭЛ ТӨРҮҮЛЭХЭЭ МЭДДЭГ


Зарим хүмүүс нам гүм амьдралын хэв маягийг илүүд үзэх нь бий. Ажил дээрээ байхдаа өрөөндөө ороод л, түүнийг тэнд байгаа эсэхийг хэн ч анзаардаггүй гэх мэт. Тэгвэл шаардлагатай тохиолдолд мэдээлэл болон нотлох баримтыг өөр ямар ч хүнээс төвөггүй олоод авах чадвартай хуульчид ийм хэв маяг зохимжгүй байдаг. Хуульч эмэгтэй шүүх бүрэлдэхүүн, шүүгчид, найзууд, хамтран ажиллагсаддаа хэрхэн эерэг сэтгэгдэл төрүүлж, санаснаа гүйцэхээ мэддэг хүмүүс байдаг.

Эх сурвалж: The Talko, eHarmony, Gawker.com

Comments