21-р зуунд хуульчийн шалгалтанд хэрхэн бэлтгэх вэ?


Хуульчийн шалгалтанд бэлтгэж буй эрхэм залуу эрх зүйчдэд хандаж хэлэхэд, таны өнөөдөр туулж буй замыг миний бие мөн адил хэдэн жилийн өмнө туулж явлаа. Сар хүрэхгүй хугацаанд болох хуульчийн шалгалтыг өгөөд тэнцэх л гэж, хуульч болох л гэж та бүхэн өдийг хүртэл шаргуу суралцаж, ажилласан болов уу. Өнгөрсөн 6-7 жилд юу хийсэн тань, ирээдүйд юу хийхээр зорьж буй тань таныг тодорхойлох болохоос худалдагдах эд хөрөнгийг худалдан авах сонирхолтой хэд хэдэн этгээдийн хэн нь түрүүлж хууль ёсоор эзэмшилдээ авахыг зөв үнэлснээр тань таныг тодорхойлохгүй юм. Шүүхийн хуульч, 8 жил багшилж буй багш, технологийн хорхойтон болохын хувьд би та бүхэнд хуульчийн шалгалтанд /ер нь ямар ч шалгалтанд/ ороход тус болох суралцах, тогтоох, цээжлэх чадваруудад тань тустай нэгэн технологийн хэрэгслийн талаар мэдээллийг хуваалцмаар байна.

Энэ сард үрэх ёстой үнэ цэнтэй 13 доллар

Хууль зүйн боловсролд та өчнөөн сая төгрөг зарцуулсан, удахгүй болох хуульчийн шалгалтанд ойролцоогоор 1,000 доллар /АНУ-д/ төлөх хэрэгтэй болно, гэтэл бас юун 13 долларын талаар яриад байна вэ гэж үү? Энэ бол бидний нэрлэж заншсанаар, “Буддын” бясалгах ухааныг гар утсан дээрээс тань зааварлах Headspace апп юм. Танд яагаад Headspace апп хэрэгтэй вэ гэж үү? Учир нь таныг хэрэгтэй зүйлдээ төвлөрөхөд, түүнд анхаарлаа хандуулахад, тэдгээрийг эргэн санахад бясалгал өөрөө эерэг нөлөөтэй байдаг юм. Та нарын ихэнх нь бясалгал гэхээр хөлөө завилж суугаад, нирваанд хүртлээ дотроо маань уншихыг ойлгож байж магадгүй. Гэвч үнэндээ яг тийм биш юм.

Та өөрийгөө холын замд аялаж байна хэмээн төсөөл. Гартаа нэг том чемодон барьсан байх ба түүндээ 100 хос оймс, 300 өмд, 70 цамц гэх мэт элдэв зүйл чихсэн байна. Ингээд зорьсон газраа хүрлээ. Тэр газар өмсөх гэсэн хэрэгтэй хувцасаа чемодан дотроос эрэх их ажил эхэлнэ, хайж буй хэрэгтэй хувцас тань мэдээж чемодан дотор бий, гэтэл та олдоггүй. Хуульчийн шалгалтанд бэлтгэж буй таны тархинд яг одоо иймэрхүү л процесс явагдаж байгаа юм.

Бясалгал буюу meditation таны тархийг сэргээж, ухаан бодлыг тань цэгцлэхэд тусалдаг. Хүний тархи аливаа мэдээллийг хадгалж, шаардлагатай үед сэргээх зарчимтай ажилладаг ба ингэхдээ таны биеийн хүчилтөрөгчийн 20%-ийг зарцуулж, тархины эд эс бүрийг тэжээхийн тулд цагт 11 калори шатаадаг ажээ. Энэхүү үйл ажиллагаа таныг унтаж байхад хүртэл явагддаг байна. Ийм ч учраас шаргуу ажилласан өдрүүдэд орой нь хэдий унтаж амарсан ч гэлээ маргааш өдөр оюун санааны хувьд бид ядарсан хэвээр байдаг байна. Цаг нь тулахад аливаа зүйлийг сэргээн санахад хэцүү байдаг, ядарсан бол бүүр ч хэцүү билээ. Тэгэхээр бясалгал танд оюун санааны амар амгаланг авчирч, толгой доторх мэдээллүүдээ цэгцлэх, илүү дээр, хурдтай, нарийвчлан эргэн санахад тань туслах юм.

Headspace аппийн нөхдүүд сайт дээрээ бясалгалын тухай шинжлэх ухаанчаар дараах байдлаар тайлбарласан байна.

Эх сурвалж: https://www.headspace.com/science/meditation-benefits. Үүнийг сонсоод авчих, дээрх хүн шиг дүрстэй газрын самрыг анхлан 20-р зууны эхэн үед нэгэн хүү хүнсний компанийн таних тэмдэг шалгаруулах уралдаанд зурж илгээсэн ба компанийн эзэн хүүгийн зургийг ихэд таашааж, компанийнхаа бэлгэ тэмдэг болгож авчээ. Ирэх сард таны шалгалтын оноо хэд байх нь хамаагүй, та дээрх 2 нөхрөөс ядаж л дээр юм гэдгээ санаарай.

Дээрх үйлчилгээг худалдаж авсан тохиолдолд Headspace танд Анхан шатнаас эхлүүлээд таныг Бүтээлч нэгэн болгох хүртэл чиглэсэн олон төрлийн хөтөлбөрийг санал болгох бөгөөд сонголтыг та өөрөө хийж, утсандаа чихэвчээ холбон, өдөр бүр 4-10 минутыг чимээ багатай орчинд тус аппийн тусламжтайгаар “бясалгаж” өнгөрөөх юм. Зүгээр л туршаад үзээрэй. Дээр дурдсанчлан, таныг тайвшруулж, бодол санаагаа цэгцлэх, аливаад төвлөрөхөд тань туслах хэрэгсэл юм.

Хэрхэн бүгдийг эргэн санах вэ?

Миний хэрэглэдэг нэг арга бол би шүүх хуралд орохоос өмнө хэлэхээр бэлтгэсэн үгсээ дуу бичигч дээр нэгд нэгэнгүй бичиж аваад, шүүх хурал болох хүртэл, мөн хэлэх ёстой үгсээ цээжлэх хүртлээ 120%-ийн хурдтайгаар ахин дахин сонсдог. Үүнтэй адил та цээжлэхгүй, тогтоохгүй байгаа шалгалтын асуултуудыг зөв хариултын хамт дуу бичигч дээр бичээд, хурдлуулан сонсоод байж болох юм. Та аудио нийлүүлдэг, засдаг Audacity гэх програмыг эндээс үнэ төлбөргүй татаж, ашиглаж болно. Хэрэв та тогтоосон мэдээллээ гаргаж, чанга дуугаар ярих бол тэрхүү мэдээлэл таны толгойд бүр илүү тогтож ирнэ. Ингээд боллоо гэж үзэх хүртлээ давтаарай, машиндаа явахдаа хүртэл бичсэн хоолойгоо сонсоод ч юмуу, тогтоосон зүйлээ өөртөө яриад дасгал сургуулилт хийж болно. Нэг л мэдэхэд мэдээлэл таны тархинд суусан байх болно.

Удахгүй болох шалгалтанд нь амжилт хүсэе! Одоо та эргээд шалгалтандаа бэлтгээрэй.

Мэдээний эх зургийг Business Insider сайтаас,
Эх сурвалж: Жефф Бэннион, ATL

Comments