Би бол хуулийн сургуулийн оюутан, мөн хуулийн фирмийн веб хуудсуудаар их хэсдэг. Яахав веб хуудас, блог, сошиал медиа талын зүйлсийг сурч буй мэргэжлийнхээ хажуугаар жаал сонирхдог юм. Энэхүү сонирхол, туршлага дээрээ үндэслэн тэдгээр веб хуудсанд элбэг тохиох 5 төрлийн алдаа болон холбогдох зөвлөмжийг жагсааж бичлээ.
Зарим веб хуудаснууд гар утсанд зориулагдаагүй байдаг. Би ихэнх ажлаа өөрийн зөөврийн компьютер дээр хийдэг учир веб хуудаснуудыг гар утаснаасаа орж үзэх хэрэгтэй болдог. Гэвч зарим веб хуудас бүрэн гаргацтай уншигддаггүй. Энэ тохиолдолд би бичигдсэн мэдээллүүдтэй нь мэдээж танилцаж чадахгүйд хүрнэ. Google компанийн судалгаагаар, хүмүүс гар утас болон таблетнаас веб хуудасруу хандах нь улам бүр нэмэгдсээр байгаа тул таны веб хуудас гар утсанд зохицож, уншигддаг байх нь зайлшгүй шаардлага болоод байна. Та өөрийн болон байгууллагынхаа веб хуудсыг энэхүү шаардлагад нийцэж буй эсэхийг энд дарж шалгаж үзээрэй.
Олон тооны холбоосууд ажиллагаагүй байдаг. Намайг веб сайттай нь танилцаж байх үеэр зарим холбоос буюу линкүүд нь ажиллагаагүй байдаг. Ажиллагаагүй гэдэг нь холбоос дээр дарахад холбогдох мэдээлэл нь гарч ирэхгүй байх эсвэл устгагдсан байхыг ойлгоно. Энэ байдал нь үйлчлүүлэгчдэд мэргэжлийн бус сэтгэгдлийг төрүүлэх бөгөөд эдгээр алдааг засахад маш хялбархан байдаг билээ. Миний хувьд хувийн веб хуудсан дээрх зарим чухал шаардлагатай гэж үзсэн холбоосуудаа сар бүр шалгаж байх сануулгыг утсан дээрээ тавьсан байдаг.
Хүмүүсийг идэвхгүй болсон сошиал хуудасруу чиглүүлдэг. Ийм алдаа харагдах бүрийд надад үнэхээр харамсалтай санагддаг. Миний хувьд хууль зүйн фирмүүдийг орчин үеийн сошиал хуудаснуудад холбогдож, хэрэглэгч, үйлчлүүлэгчид нээлттэй байхыг дэмждэг. Гэвч тэдний веб хуудсан дээр харагдах сошиал дүрс дээр дарахад “This page doesn’t exist” гэсэн цагаан хуудас угтах нь үнэхээр муугийн шинж тэмдэг. Зарим тохиолдолд сошиал хуудас нь амьд байх ч түүнийгээ идэвхижүүлээгүй буюу шинэ мэдээлэл оруулаагүй хэдэн сар, жил болсон байх нь бий. Ирээдүйн боломжит үйлчлүүлэгч нартаа таагүй сэтгэгдэл төрүүлэхийг хүсэхгүй байвал та бүхэн сошиал хуудсаа идэвхитэй хөтөлж байгаарай.
Маш олон тооны цэс агуулсан байдаг. Худлаа хэлж байгаа юм биш, миний орсон нэг хуулийн фирмийн веб хуудас толгой хэсэгтээ 30-аад тооны цэс агуулсан байсан. Ийм л байж болохгүй шүү. Тэднийг ойролцоо агуулгаар нь нэгтгээд, эвтэйхэн байдлаар хувааж, ангилах хэрэгтэй. Ингэж чадвал таны веб хуудас маш цэвэрхэн харагдаад зогсохгүй, танай байгууллага түүнд ач холбогдол өгдөг болохыг бусад хүмүүс анзаарна.
Блог эсвэл мэдээллийн хуудас тусдаа байдаггүй. Зарим фирмийн веб хуудас хүмүүст хэрэгцээтэй блог/мэдээлэл нийтлэх байтугай, тийм хэсэг агуулаагүй байдаг. За яахав, оруулсан мэдээллийг нь сонирхож үзвэл тэртээ 2013 оных байх жишээний. Веб хуудсандаа анхаарал тавиад 7 хоногтоо 1 мэдээлэл нийтэлж байхад уг нь бүхэл бүтэн байгууллагын хувьд асуудал биш баймаар. Танай хууль зүйн фирм веб хуудастай байхын гол зорилго нь түүндээ мэдээлэл нийтэлж, оруулж байх юм шүү дээ.
Эх сурвалж: Lawyer In The Making
Танд манай сайт дээрх мэдээллүүд таалагдсан бол Facebook.com/Lawstudentmn хаягаар орж Like дараарай! Дээрх мэдээллийн агуулгатай холбоотой санал, шүүмж байвал info@lawyerlike.net хаягаар мэйл бичих эсвэл доор байрлах сэтгэгдэл хэсэг дээр түүнийг бичиж үлдээнэ үү. Танд баярлалаа.
Comments