Санаа зовох хэрэггүй: Фэйсбүүк хуулийн оюутнуудад тустай байж болно


Хуулийн оюутнууд ч гэлтгүй ер нь залуучуудын хувьд Фэйсбүүк бол нэг төрлийн донтуулагч зүйл болоод удаж байна. Түүнд бид багагүй цагийг зарцуулах бөгөөд хааяадаа “Фэйсбүүк гэж байгаагүй байсан ч болоосой” хэмээн хүснэ.

Хэрвээ чи түүнийг зөвөөр ашиглаж чадвал, Фэйсбүүк суралцах арга барил, сурлагад тань сайнаар нөлөөлж болох юм шүү, энэ бол үнэн.

ФЭЙСБҮҮКИЙГ ЦАГ НӨХЦӨӨХ ХЭРЭГСЭЛ ГЭЖ БҮҮ ХАР

Лекц, семинарын дараа, хичээл тарсны дараагаар бид нэг нэгэнтэйгээ тухтай уулзалдаж, цугтаа, багаараа багшийн өгсөн даалгаврыг гүйцэтгэх гэхэд хэн нэгэн нь дутуу эсвэл ажилтай хэмээн бүтэн уулзалдахгүй байх тохиолдол гардаг. Энэ тохиолдолд Фэйсбүүкийн Групп, Групп чатыг цаг заан ашиглаж болох юм. Тэнд бид хэн нэгнээс асуухыг хүссэн асуулт, тодруулах зүйл байвал бичиж, бусадтайгаа нэгэн зэрэг, хаанаас ч харилцах боломжтой. Нөгөө талаас, чи бусдын асуусан асуултанд хариулахдаа давхар өөрийн дэвтэр, номыг шалгаж мэдээд хариу өгөх учраас магадгүй чиний суралцах арга барилыг ч идэвхитэй болгож мэдэх юм. Ялангуяа багаар ажиллах ажилбар дээр багийн гишүүд хоорондын харилцаа маш чухал үүрэгтэй байдаг. Бидний үед и-мэйл, утасны мессэжээр харилцдаг байлаа, тэр үед голдуу 2 хүн хоорондоо л харилцдаг байсан учраас мэдээж учир дутагдалтай байсан. Харин одоо Фэйсбүүк энэхүү дутагдлыг нөхөх хэрэгсэл нь болох юм.

ГЭХДЭЭ ХЭТЭРХИЙ ИХ АЧ ХОЛБОГДОЛ БҮҮ ӨГ

Чи ямар ч сайхан зорилго өвөртөлсөн байсан, Фэйсбүүк дээр олон цагийг өнгөрөөх хэрэггүй. Фэйсбүүк бол давхар сатааруулагч зүйл юм. Тиймээс Фэйсбүүк орж байх тодорхой цагийг өөртөө урьдчилан тогтоогоорой. Өөрөөр хэлбэл, удаан хугацаанд суралцах үйл хийсний дараагаар багахан хугацаанд Фэйсбүүк орж, өөрийгөө шагнаж болох шүү дээ.

НИЙГМИЙН СҮЛЖЭЭГ ЗҮЙ ЗОХИСТОЙ АШИГЛААРАЙ

Эцэст нь хэлэхэд, хичээлийн улирал үргэлжлэх үед тохиолдох зарим хэцүү үйл явдал, ганцаардсан сэтгэлийг тань Фэйсбүүк тайтгаруулж чадах юм. Фэйсбүүк ямар зорилготой хэрэгсэл вэ гэдгийг сана. Facebook helps you connect and share with the people in your life. Тиймээс мэргэжил, сонирхол нэгт хүмүүстэй танилц, тэдэнтэй харилц, найз бол, туршлага, мэдлэгээ хуваалцаарай. Тиймээс миний зүгээс Фэйсбүүкийг ажил амьдралдаа тааруулж, зүй зохистой хэрэглээрэй гэж зөвлөх байна.

Эх сурвалж: Amber Cameron, Survivelaw.com

Comments