Хуульчаа хүндлэх өдөр


Олон улсын "Хуульчаа хүндлэх өдөр" буюу "Love Your Lawyer Day" баярын өдөр нь 2001 оноос анх АНУ-аас эхлэлтэй бөгөөд жил бүрийн 11-р сарын эхний Баасан гарагт тэмдэглэн өнгөрүүлдэг байна. Тус өдрийг та өөрийн хүндэтгэж, баярлаж явдаг хэн нэгэн хуульч этгээдэд талархал илэрхийлэх, захидал илгээх, сайн үйлсийн аянд өөрийнх нь нэрийн өмнөөс хандив өргөх зэрэг байдлаар тэмдэглэж болох юм. Мөн жил бүрийн 4-р сарын 2 дахь мягмар гарагт Хуульчид талархах өдөр /Be Kind to Lawyers Day/ болдог байна.

Монгол улсын тухайд жил бүрийн 6-р сарын 4 дэх ням гарагт "Хуульчдын өдөр"-ийг тэмдэглэдэг. Хэрэв таны эргэн тойронд хуульч хүн бий бол энэ амралтын өдрүүдээр амжиж талархлаа илэрхийлээрэй!

Comments