Хэрэв та эрүүгийн хэрэг буюу гэмт хэрэгт холбогдсон бол энэ чиглэлээр мэргэшсэн өмгөөлөгчид хандах хэрэгтэй. Өмгөөлөгч сонгож, хөлслөхөөс өмнө та түүнийг өөрт тулгамдсан асуудлыг тань шийдвэрлэж чадах, тэр чиглэлээр мэргэшсэн, чадварлаг өмгөөлөгч мөн эсэхийг тодруулах шаардлагатай. Үүнтэй холбоотойгоор, та дараах хэдэн гол асуудлыг өмгөөлөгч хөлслөхөөсөө өмнө заавал анзаарч хараарай. Үүнд:
- Хуулийн салбарт нийт хэдэн жил ажиллаж байна?
- Эрүүгийн хэдэн хэрэгт өмгөөлөгчөөр оролцож байсан?
- Тэрээр эрүүгийн эрх зүйгээр мэргэшсэн өмгөөлөгч мөн үү?
- Эрүүгийн хэргийн шүүхийн хэдэн хэлэлцүүлэгт, мөрдөн шалгах ажиллагаанд хүсэлт гарган оролцож байсан?
- Салбарын мэргэжилтнүүд болон үйлчлүүлэгч нар нь түүнийг юу гэж дүгнэсэн байна?
Comments