Сайн байцгаана уу? Давтлага хичээл буланд Эрх зүйн философийн ойлголт, түүний зорилго, судалгааны арга зүйн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байна.
“Эрх зүйн философи” нь хүн төрөлхтний сэтгэлгээний үнэт зүйлсийн нэг юм. Хүн төрөлхтөн өөр хоорондын харилцааг зохицуулах хамгийн зохистой арга, хэлбэрийг эрж хайх эргэцлүүлэлийн үр дүнд эрх зүй бий болсон бөгөөд эрх зүйн хөгжлийн явцад ямар эрх зүйг хамгийн зөв, шударга гэж үзэх вэ? гэсэн эрх зүйн сэтгэлгээний үр дүнд “Эрх зүйн философи ” үүссэн юм.
Эрх зүйн санаа нь философи болон хөгжихөд эртний Грекийн сэтгэгчид ихээхэн хувь нэмэр оруулсан бөгөөд иймд “Эрх зүйн философи”-г үндэслэгчид нь нэрт сэтгэгч Сократ, Платон, Аристотель нар юм.
Германы сэтгэгч нарын Эрх зүйн философийг тайлбарлаж буйгаар авч үзвэл:
Густов Гуго: “Эрхийн тухай сургаалын философийн хэсэг”
Г.В.Гегель: “Эрх зүйн тухай шинжлэх ухаан нь философийн нэг хэсэг мөн. Иймд энэхүү шинжлэх ухаан нь эрх зүйн өөрийн дотоод хөгжлийг шинжлэх, эсвэл эрх зүйн тухай санаа төсөөлөх эрхийн санааны ойлголтоос л хөгжих ёстой. Эрх зүйн тухай философийн шинжлэх ухааны судлах зүйл нь эрх зүйн санаа болох эрх зүйн ойлголт, түүний хэрэгжилт юм” гэжээ.
Зорилго: Эрх зүйн бодит агуулга, түүний мөн чанарыг нээж илрүүлэхэд оршино.
Судалгааны онцлог:
- Танин мэдэхүйн сэтгэлгээний түвшинд судалдаг
- Философийн категориудыг судалдаг
- Догматикээс хольж судалдаг
- Агуулга талаас нь судалдаг
- Эрх зүйг байх ёстой хүрээнд судалдаг
- Практик асуудлыг шийдвэрлэдэггүй
Эх сурвалж:
Лүндээжанцан Б. Жалбажав Н. Сэлэнгэ Х. Отгонтуяа Д. “Эрх зүйн философи” УБ., 2014
Гарын авлага “Эрх зүйн философи”
Мэдээллийг бэлтгэсэн: Juhe KJ
Comments