Saturday Night Live: Шүүхэд мэдүүлэг өгсөн нь



Шүүх бүрэлдэхүүний ноёд хатагтай нар аа,
Та бүхэн прокурорын дүгнэлтийг сонслоо.
Гэвч би энэхүү хүн амины гэмт хэргийг манай үйлчлүүлэгч ноён Чад Кэвин Жереми нь үйлдээгүй болохыг нотлох болно.
Тэгэхээр таны хувьд шүүхийн шинжээчийн дүгнэлт болох хэрэг гарсан 3 сарын 24-ний 22:30-аас 23:30 цагийн хооронд юу хийж байснаа санах нь хамгаас чухал болоод байна.
Ноён Жереми, та тухайн үед юу хийж байсан бэ?

Тэр орой би гэртээ ганцаараа байсаан.

Ганцаараа байхыг тань хэн нэгэн харсан уу? Эхнэр эсвэл найз охин тань?

Үгүй ээ, эрхэмээ. Би ганцаараа амьдардаг.

Гэвч магадгүй та тухайн үед хэн нэгэнтэй харилцаж байсан байж болох?

Тийм ээ, тэгсэн.

Сайн байна. Хүнтэй утсаар ярьж байсан уу?

Мессэжээр харилцаж байлаа.

Ойлголоо. Эрхэм шүүгч ээ, өмгөөлөх талаас нотлох баримт Ж-г танилцуулах гэж байна. Энд манай үйлчлүүлэгч хэрэг болох үед хэнтэй, юу гэж мессэжээр харилцаж байсныг харуулж байна. Тэгэхээр Чад, энэ хуудасны дээд хэсгийг хардаа, таны утасны дугаар мөн байна уу?

Тийм байна.

22:24 цагт та “Гэртээ ирчихлээ, хоолонд оруулсанд баярлалаа, удахгүй орондоо орлоо” гэсэн байна. Энэ мессэжийг явуулсан энэхүү дугаарыг та санаж байна уу?

Манай эгчийн дугаар байгаа юм.

Сайн байна. 22:32 цагт та өөр нэгэн дугаарт дараах мессэжийг илгээсэн байна. “Хөөе сайн уу, хөөрхөн чамайгаа бодож байлаа, чи унтаагүй байна уу?” Сонирхолтой юм, та энэ дугаарыг санаж байна уу?

Бааранд танилцсан охин юм.

За за. Мессэжийн төгсгөлд та цэг-таслал, том Р үсэг бичсэн байна. Энэ юу гэсэн үг вэ?

Царай, тухайн үед миний гаргаж байсан царай юм. Нүдээ ирмээд, хэлээ гаргасан гэсэн үг.

Ойлголоо, та тэрхүү царайгаа шүүх бүрэлдэхүүнд гарган үзүүлж болох уу?

Болноо.

Хүн алах хүн ийм царай гаргаад байж байна гэж байхгүй, тийм үү?

Шүүгч ээ, хэрэгт хамааралгүй зүйл яриад байна.

Би зөвшөөрч байна.

Баярлалаа, эрхэм шүүгчээ. Тэгэхээр дараах мессэжүүд 22:41-22:51 цагийн хооронд, хэд хэдэн эмэгтэйрүү явсан байгаа юм. “Сайн уу”, “Хөөе сайн уу”, “Унтчихсан юм уу”, дахиад нэг ”Унтчихсан юм уу”, эцэст нь нэг “Чиний 2 хөөрхөн том хөх юу хийж байна?” гэсэн байна. Эдгээр нь таны илгээсэн мессэжүүд үү?

Тийм ээ.

Мөн манай үйлчлүүлэгч гэмт хэрэг үйлдэх сэтгэл зүйн төлөвт байгаагүйг илтгэх нотлох баримт байгаа. 22:54 цагт тэрээр, “Хүсч байна уу?” гээд дараах зургийг илгээсэн байна. Өмгөөлөх талаас нотлох баримт Эйчийг танилцуулж байна. Тэгэхээр Чад, энэ банана ямар утга илэрхийлж байгаа вэ?

Эрхтэн.

Хэний эрхтэн?

Миний эрхтэн.

Энэ зүйл таны эрхтэнг бүрэн илэрхийлэх үү?

Үгүй ээ.

Яагаад билээ?

Банана нь арай том.

Би бас тэгж хэлэх гэж байлаа.

Тийм ээ, тэгэлгүй яахав. Хариуд нь зураг хүлээн авагч 23:01 цагт “Чад, чи намайг, манай найз бүсгүйг сэрээчихлээ, битгий юм бичээд бай” гэсэн байна. Гэтэл та дараах ганц үгээр хариулсан байна, KEWL. Энэ нь... за байз, та энэ үгийг юу гэж дуудах вэ?

Кьюл.

Ойлголоо, юу гэсэн утгатай үг билээ?

Cool.

Дахиад, юу гэж дуудах билээ?

Шүүх бүрэлдэхүүнд зориулаад дахиад хэлээд өгөхгүй юу.

Манай үйлчлүүлэгч дараах хэд хэдэн мессэжийг тус бүрт нь дахиад өөр өөр эмэгтэйчүүдрүү явуулсан байна. “Байна уу”, “Унтчихсан уу”, “Байна уу”, “Унтчихсан уу”, “Унтчихсан уу”, “Унтчихсан уу”, “Юу байна даа?”

Энэ залуу их өргөн хүрээнд харилцдаг юм байна.

Тэгээд сүүлд нь “Хөөе, би чиний хамгийн эцсийн хайр байхаас гарцаагүй, иймд хариулах гэж яарах хэрэггүй, зүгээр л хайрлуулж байгаагаа мэдээд авчих”.

Энэ өгүүлбэрийн төгсгөлд тодорхойлох цэг болон жижиг о үсэг бичсэн байна. Энэ царайгаа шүүх бүрэлдэхүүн харуулахгүй юу?

Тэгье, эрхэм ээ.

Ойлгомжтой. 23:08 цагт танд ийм мессэж ирсэн байна “Вол мартын хэрэглэгч та 1,000 долларын бэлгийн карт хожлоо”, гэтэл та “Хэн бэ?” гээд дараа нь “Байна уу” гэсэн байна. Ямар нэгэн зүйл хүлээж байсан бололтой, тийм үү?

Тийм ээ.

Үргэлжлүүлэе, 23:21 цагт “Дажгүй юу, хөөрхөн өө” гэж. Үүнийг хэнрүү явуулсан юм бэ?

Осолд өртсөн байсан ажлынхаа эмэгтэйрүү.

Түүнтэй тэгээд уулзсан уу?

Үгүй ээ, тэр комд орчихсон байсан. Их том осолд орсон юм л даа.

Энэ мессэжийг явуулахдаа та үүнийг мэдэж байсан уу?

Тийм ээ.

Та түүнрүү дахин өөр нэг мессэж явуулсан байна. Шүүх бүрэлдэхүүнд уншиж өгнө үү.

“Чи гарах болж байгаа юу? Би эмнэлгийн ойролцоо найзуудтайгаа пиво ууж байна, ирэхээр бол хэлээрэй, хэхэ”.

Би ойлгохдоо хүүхэд шиг инээж байна гэж ойлголоо. Та тухайн үед үнэхээр ингэж инээж байсан юм уу?

Үгүй ээ, би зүгээр л жаахан зүггүй мөртлөө, дур булаам байхыг хүссэн.

Эрхэм шүүгч ээ, энэ бүхэн түүнийг гэртээ байсан гэдгийг хангалттай нотлохгүй байна шүү дээ.

Тийм ээ, тэр байсан. Мессэж хангалтгүй гэвэл, би үйлчүүлэгчийнхээ хэрэг болох үеийн интернэт түүхийг харуулмаар байна.

Би энэ хэргийг хүлээсэн нь дээр юм байна.

Гэвч та энэ хэргийг хийгээгүй шүү дээ. Тэгэхээр та тухайн үед интернэтээс хайсан эхний зүйлээ шүүх бүрэлдэхүүнд илтгэнэ үү.

Хөгшин хүний өгзөгнүүд.

Яллах талаас үүнийг цааш сонсмооргүй байна, хэргийг хэрэгсэхгүй болголоо.

Тийм л дээ, гэхдээ би сонсмоор байна, дараагийнх нь юу вэ?

Илүү хөгшин хүний өгзөгнүүд...

Comments