Хуулийн оюутнуудын биелүүлж чаддаггүй 15 амлалт

  1. Би энэ семистрийн бүх хичээлд бүрэн бүтэн суух болно, бүр өглөө бүр 8 цагаас байсан ч хамаагүй.
  2. Энэ удаад гол бус зүйлд анхаарлаа хандуулалгүй зөвхөн хичээлээ л давтах болно.
  3. Зарласан тэмцээн, уралдаан бүрт мэдлэг чадвараа сорин өрсөлдөх.
  4. Хичээлээ үргэлж цаг алдалгүй, тэр доор нь хийж, нэмэлт судалгааны зүйл эрхлэх.
  5. Маргаашнаас эхлээд кофенд найдах бус ажил, амралтаа зөв зохицуулж, эрт унтаж эрт босно.
  6. Шалгалтын цаг дуусах хүртэл цаасан дээр бичиж, бөглөсөн бүх зүйлээ эхнээс нь ахин дахин шалгаж нягтлах.
  7. Би Гүүгл, Википедиа ашиглалгүйгээр аливааг бүрэн бүтнээр нь эх сурвалжаас олж авахыг хүснэ.
  8. Хичээлийн семистр эхлэхээс өмнө хичээл дээр үзэх номнуудаа түрүүлж унших, ингэснээр бусдаас илүү бэлтгэлтэй байх юм.
  9. Зуны амралт хүртэл бүх хүчээ шавхан суралцах.
  10. Гоё үзэг бал, тодруулагчтай болсныхоо дараагаар лекцүүдээ бүрэн бүтэн, системтэй бичиж, тэмдэглэнэ.
  11. Энэ 7 хоногт би бүх зүйлийг уншиж, судалсныхаа дараагаар курсын ажлаа эхлүүлнэ.
  12. Курсын ажлаа зарлагдсан өдрөөс нь эхлэн бичих.
  13. Гуанзны муу хоол идэж өөрийгөө хордуулахгүй байх, энэ нь бас тархинд муу байж болно.
  14. Би цагийг хүмүүстэй дэмий зүйл ярьж өнгөрөөх биш номын санг л илүүд үзнэ.
  15. Дахиж хэзээ ч шөнөжин сууж бие даалт бичих, мөн шалгалтанд бэлтгэхгүй.

Comments