Английн түүхэн дэх хамгийн залуу хуульч (2013-08)


Гадаадын ихэнх улс оронд архи, согтууруулах ундаа хэрэглэх насыг 18 гэж заасан байх ба хүүхдүүд хурдхан л насанд хүрэхийг хүснэ. Гэвч тэднээс арай өөр нэгэн байгаа нь Габрель Турнкуйст юм. АНУ-ын Флоридагаас ирсэн охин Их Британийн Хуулийн их сургуулийн бэлтгэл курсэд 2 жил суун төгссөнийхөө дараагаар 600 гаруй жилийн настай Английн Баарын холбоонд "Хамгийн залуу хуульч"-аар бүртгэгджээ. Өмнө нь тэрбээр 16 насандаа "Сэтгэл зүйч"-ийн бакалаврын зэргийг хүртсэн байсан ба дараагаар нь ийнхүү үргэлжлүүлэн суралцжээ.

Тус Хуулийн их сургуулийн төгсөгчдийн дундаж нас 27 байдаг ба аливааг бүрэн гүйцэт сурч боловсроогүй гэж өөрийгөө үзсэн тэрбээр үргэлжлүүлэн хувцас, загварын чиглэлээр суралцахыг төлөвлөж байгаа юм байна.

Тэрээр хэлэхдээ, "Сургуулиа төгсөөд Англи, Вэйлсийн Баарын шалтгалтанд тэнцэж, хамгийн залуу хуульч болсондоо баяртай байна, хуулийн сургуульд суралцсан нь надад дэлхийн хуулийн тогтолцоо бүхий мэдлэгийг өгсөн болохоор цаашид олон улсын загварын салбарт ажиллахад маань их тус болно гэж бодож байна" гэжээ. Сонирхуулахад тэрээр айлын 6 хүүхдийн 3 дахь нь ба ээж нь хуульч, мөн эгч нь ч бас хуулиар суралцаж байгаа юм байна.

Comments