"Өмгөөлөгчийн туслах" ажлын байрны тодорхойлолт


Өмгөөлөгчийн туслахын ажлын байрны энэхүү загвар тодорхойлолт нь тухайн ажлын байранд тохирох ажил горилогчдыг татах, ажлын байрны өргөдлийг боловсруулахад туслах болно. Энэхүү загвар тодорхойлолтыг тухайн ажил үүргийн онцлог шинж болон шаардлагуудад нийцүүлэн өөрчилж засах боломжтой.

Тодорхойлолт: Хуульчийн туслах

Өмгөөлөгчийн туслахын ажлын байрны зорилго: Хэргийн мэдээлэл, нотолгоо, хэлэлцээрийн сонголтуудыг боловсруулж, өмгөөлөгчийн ажлын үр дүнг нэмэгдүүлэх, хэргийг хянах, өмгөөлөгчийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх.

Өмгөөлөгчийн туслахын ажил үүргүүд:
  • Баримт бүрдүүлж, зохицуулан хэргийг зохион байгуулж хадгалах; календар хянах; цаг хугацаанд нь ажлыг хийж гүйцэтгэх; баримт бүрдүүлэх; өгөгдлийн сан ба хэрэг, заргын менежментийн програм хангамж руу мэдээлэл оруулах; хэргийн төлөв байдлын талаар өмгөөлөгчид мэдэгдэх. 
  • Хэрэгт холбоотой хүмүүстэй холбогдож, хэргийн материал бүрдүүлэхэд туслах; гэрчийн мэдүүлгийн хуваарь гаргах; шүүхийн зарлан дуудах хуудас бэлтгэх, нэхэмжлэлүүдийг архивлах, хэрэг илрүүлэлтийн санал хүсэлтийг бэлтгэж, архивлах, эсрэг талын хуулийн өмгөөлөгчид хариу өгөхөд бэлтгэх; цаг үеийн мэдээ тайланг бэлтгэх. 
  • Үйлчлүүлэгчидтэй харилцаа холбоотой байж, мэдээллээр хангах; хэргийн үйл явцын талаар мэдээлэл өгөх. 
  • Өмгөөлөгч, үйлчлүүлэгчид болон үйлчилгээ үзүүлэгчидтэй хамтарч төлөгдөөгүй өр төлбөр, тооцоонуудыг баталгаажуулж, хэрэгтэй холбоотой зардлыг хянах. 
  • Хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд зориулж хэргийн талаарх мэдээ материал бэлтгэж, хэргийн бэлтгэл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх; өмгөөллийн материал бэлдэх; хариултуудыг хянаж, ажиглах; хэргийг багаар хянаж үзэхэд зориулж материал бэлдэх. 
  • Нотолгоо цуглуулж, хэргийн үйл явцыг сайжруулах; эд мөрийн баримт цуглуулах; гэрчтэй ярилцах хуваарь гаргах; шаардлагатай тохиолдолд гэрчүүдтэй уулзахад бэлэн эсэхийг нягтлах; шүүхээс гаргасан тайлбарыг олж авах. 
  • Боловсролын үйл ажиллагаануудад оролцож, мэргэжлийн мэдлэгээ дээшлүүлэх; мэргэжлийн нийтлэлүүд унших. 
  • Шинэ болон янз бүрийн санал хүсэлтүүдийг хэрэгжүүлэх үүднээс ажлуудыг хуваарилах, байгууллагын зорилгыг хэрэгжүүлэх, ажлын гүйцэтгэлд хувь нэмэр оруулах боломжуудыг судлах. 
Ур чадвар: Тайлагнах чадвар, судалгаа хийх, эрхзүйн захиргааны ур чадвар, шүүн таслах ажиллагаа, үйлчлүүлэгчидтэй харилцах харилцаа, зохион байгуулах, төлөвлөх, нягт нямбай, найдвартай, итгэл дааж ажиллах, үйлчлүүлэгчийн нууцыг хадгалах.

Comments