Цагдаагийн мэдээлэл дамжуулах кодууд


Өмнө нь би “End of Watch” гэх АНУ-ын Лос Анжелес хотын цагдаагийн ажилтнуудын өдөр тутмын ажил, амьдралынх нь тухай өгүүлэх киноны талаар бичиж байсан. Анзаарвал хөдөлгөөнт эргүүлүүд тухайн харьяалах нутаг дэвсгэрт бие биентэйгээ нууц нэрээр радио станцаар холбогдож, мөн аливаа дуудлага, гэмт хэргийн тухай мэдээллүүдийг нууц кодуудаар илэрхийлдэг. Энэ тухай сонирхуулахыг хүслээ.

Миний мэдэхээр манай цагдаагийн явган эргүүлүүд өөрт хамаарах тус тусын харьяа нутгийг тоогоор гаргаж байсан юм. Жишээ нь, БЗД-ийн 10-р хэсэгт гарлаа г.м. Харин дээр өгүүлсэн радио холбоонд хэрэглэгдэх кодын тухайд би сайн мэдэхгүй. Магадгүй шууд үгээр хоорондоо харилцдаг байх. Тухайлбал, БЗД-ийн 10-р хэсэг, Abc үйлчилгээний төвийн гадна талд танхай этгээдүүд байна, нэмэлт тусламж эсвэл эрүүлжүүлэхийн машин явуул гэдэг ч юмуу. ЦЕГ-ын даргын баталсан код гэж байдаг ч тэр нь яг ийм зориулалтын бус Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа, түүний тодорхой журмуудыг тодорхойлсон байдаг билээ.

Харин эдгээр кодууд нь АНУ-ын Калифорниа мужид хэрэглэгддэг байна. Мөн нөхцөл байдлаас хамаарч хэн, хаана, хэзээ, ямар үед хэрэглэгддэг гэдгээрээ өөр хоорондоо ялгагдах юм.

Эх сурвалж: http://www.radiolabs.com/police-codes.html

Comments