Их Британи. Хэрэв та жирэмсэн эмэгтэй бол хотын хаана ч хамаагүй, хүссэн газраа бие засаж болно. Шаардлагатай тохиолдолд цагдаагийн дуулгыг түүндээ ашиглаж болно. Харин Лондон хотын хүндэт иргэн бол ямар нэг хориглолтгүйгээр хотын төвөөр хөдөө хээр байгаа юм шиг л сүрэг хонь туун явах боломжтой. 1800 оноос хойш нэгэн хуулийн заалт одоог хүртэл үйлчилж байгаа нь эмэгтэйчүүд нийтийн тээврээр зорчих үедээ шоколад идэх нь хууль бус үйлдэл юм.
АНУ. Миносотад эрчүүд эхнэртэйгээ унтахдаа сармис, сонгино, сардин загас үнэртүүлсэн байдалтай байсан бол хууль бус. Сэйнт Луйсд галаас аврах ажилтан гэртээ байгаа эмэгтэйг унтлаганы хувцастай нь аварсан бол бас л хууль бус болох. Массачусетсын хуулиар та сүмийн баяраар 3-аас дээш сэндвич идэх хориотой. Флоридад хүн, үхэр зараатай бэлгийн ажил хийхийг хориглосон байна.
Тайландад та гэрээсээ дотоожгүй гарсан бол хууль бус үйлдэл. Сингапурт гэртээ нүцгэн харайлгах нь садар самуун зүйлд тооцогддог. Мөн та гудамжинд 3 удаагийн үйлдлээр хог хаяж, баригдсан бол амралтын өдрөөр "Би хог хаясан" цээживч зүүж, тэрхүү гудамжыг бүтнээр нь цэвэрлэдэг байна.
Австралийн Викториад амралтын өдрийн үдээс хойш ягаан дотоож өмсөж явах хориотой. Хэрэв та Канадын шоронгоос суллагдвал хорихоос танд сумтай гар буу, унах морь өгөх болно. Францад төмөр замын буудал дээр хосууд үнсэлцэх нь хууль бус. Италийн Миланд оршин суугчид нь гадуур алхахдаа бүхэл өдөржин инээмсэглэж байхгүй бол багагүй хэмжээний мөнгөн торгуульд унаж болох. Мэдээж эмнэлэгт хүн эргэх, оршуулах ёслолд оролцохоос бусад тохиолдолд.
Comments