Манай талын гол дүрд Майкл Халлер гэх хэрсүү, овжин өмгөөлөгч гарах ба тэрээр Лос Анжелесийн тойрогт өөрийн хар Линколн машинаа унан тэр бүс нутагт эрүүгийн өмгөөллийн үйл ажиллагааг амжилттайгаар явуулсаар ирсэн.
Нэгэн өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт ажиллах дотны найзаасаа Бавэйрли Хиллст амьдрах үл хөдлөх эд хөрөнгийн худалдаа эрхлэгч, баян эмэгтэй Мэри Виндсорын ганц хүү Луйс Рулетийн хэрэг дээр ажиллах тухай саналыг хүлээн авах ба эцэст нь Луйс Рулет ямар нэгэн шалтгаанаар Майкл Халлерийг өөрөө сонгосон болж таардаг. Тэрхүү хэргийн агуулга нь сэжигтэн этгээд үдшийн цэнгээний газарт ажилладаг Рэйжи Кэмпо нэртэй эмэгтэйд хүнд гэмтэл учруулан, гэрт нь хүчиндсэн гэх тодотголтой байх ба Луйс өөрийгөө тус хэргийг үйлдээгүй гэж Майклд итгүүлнэ.
Кино цааш сонирхолтойгоор үргэлжлэх бөгөөд Майкл Халлер өмнө нь Жисус Мартиназын гэх хэрэг дээр ажиллаж байсан бөгөөд түүний буруугүйг нотлох хангалттай нотлох баримт тухайн үед байгаагүйн учир шүүхээс гэм буруутайд тооцогдож шоронд ял эдэлж суугаа түүний хэргийг Луйс Рулет үйлдсэн байж болох сэжүүрийг үйл явдлын дундаас олж мэднэ. Энэ үеэс л өмгөөлөгчийн ёс зүй буюу хувь хүний ёс зүйг уландаа гишгэж одоогийн хэргийн эзнийг цагаатгаад, бүх бурууг өмнө нь хэлмэгдсэн этгээд Жисус Мартиназд үүрүүлэх үү эсвэл хууль ёс, шударга ёсыг баримтлаад, гэм буруутай Луйс Рулетэд хариуцлага хүлээлгэж, Жисус Мартиназыг шүүхээр цагаатгуулах уу гэдэг асуудал Майкл Халлерийн өмнө бий болдог.
Тэрээр нэгэнтээ ингэж хэлэх ба тэр нь, “Өмгөөлөгчийн хувьд гэм буруугүй үйлчлүүлэгчээс өөр аймшигтай зүйл байдаггүй юм”. Киног энд дарж татаарай.
Comments