Үндсэн хуулиас бусад хууль нь түүнд захирагддаг гэдэг утгаараа Үндсэн хууль бол бүх хуулийн эх, суурь, хөрс нь юм. “Нийгмийн бүхий л төрлийн харилцаанд, тэр дундаа гэр бүлийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй хүмүүс тэгш эрхтэй байна. Гэрлэлт нь хуулиар тогтоосон насанд хүрсэн, эрэгтэй эмэгтэй хоёрын тэгш эрх, сайн дурын харилцаанд үндэслэнэ” хэмээн Монгол улсын Үндсэн хуульд заасан байдаг учраас энэхүү эрхийг баталгаажуулсан хуулиуд буюу Гэр бүлийн тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай зэрэг хуулиуд батлагдан гарсан байдаг.
ВИДЕО ҮЗЭХ:
Монгол улсын Гэр бүлийн тухай хуульд гэр бүл гэж “гэрлэлтийн үр дүнд буй болсон, эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг” ойлгоно гэсэн. Энд эд хөрөнгийн бус амины харилцаа, эд хөрөнгийн харилцаа гээд дахин тодруулах нэр томьёонууд байна, эдгээрийг дараа нь дэлгэрүүлж үзэх болно.
Сая бид гэр бүл гэж юу вэ гэсэн асуултанд хариулт авсан бол одоо Эрх зүй гэж юу вэ гэсэн асуултанд хариулая.
Эрх зүй гэж нийгмийн тодорхой төрлийн харилцааг зохицуулах зорилгоор төрөөс тогтоосон, зөрчигдөхөөс хамгаалагдсан, заавал биелэгдэх шинжтэй хэм хэмжээний нийлбэр юм.
Өөрөөр хэлбэл, гэр бүлийн эрх зүй гэдэг нь гэр бүлийн харилцааг зохицуулах зорилгоор төрөөс гаргасан хууль, дүрэм, журмын нийлбэр гэсэн үг юм.
Гэр бүлийн эрх зүйг судлахдаа бид:
Бид гэр бүлийн эрх зүй гэж юу вэ гэсэн асуултанд хариулж чадахаар болсон тул “Гэр бүлийн эрх зүйн зохицуулах зүйл, зохицуулалтын арга”-ын талаар авч үзье.
Гэр бүлийн эрх зүйн зохицуулах зүйлийг ерөнхийд нь Гэр бүлийн тухай хуульд зааж өгсөн байдаг. Тус хуулийн зорилт хэсэгт “гэрлэх, гэрлэлт дуусгавар болох, гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцох журам, нөхцлийг тогтоох, гэр бүлийн гишүүдийн эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус харилцаа, хүүхэд үрчлэх, гэр бүлдээ авч асран хүмүүжүүлэх, тэжээн тэтгэх, асран хамгаалах, харгалзан дэмжих үйл ажиллагаатай холбогдсон харилцаа” хэмээн тусгасан байдаг.
Эдгээр зохицуулах зүйлийг Гэр бүлийн эрх зүйн ямар аргаар зохицуулдаг вэ?
Үүнд: Императив буюу захирамжлах, диспозитив буюу зөвшилцөх гэсэн 2 аргыг нэрлэж болох юм. Жишээ авч үзье. Гэр бүлийн тухай хуулийн 6.2 заалтад “Эрэгтэй хүн нэг эхнэр, эмэгтэй хүн нэг нөхөртэй байна” гэсэн. Үүнийг зөрчих юм бол гэрлэлтийн харилцаанд харшлах буюу хоёр дахь гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцно гэсэн. Өөрөөр хэлбэл, хатуу тогтоосон, захирамжилсан хэлбэрээр зохицуулсан хуулийн заалт байгаа юм.
Диспозитив буюу зөвшилцөх аргын тухайд, гэр бүлийн тухай хуулийн 14.5 заалтад “Гэрлэгчид гэрлэлтээ цуцлахдаа хүүхдээ хэний асрамжид үлдээх тухайгаа харилцан тохиролцож болно” гэсэн. Энэ нь гэр бүлийн эрх зүйн харилцаанд оролцож буй этгээдүүдэд хууль тогтоогчоос харилцан зөвшилцөх боломжийг олгох хэлбэрээр зохицуулсан хуулийн заалт байгаа юм. Ийнхүү бид гэр бүлийн эрх зүйн ойлголт сэдвийн хүрээнд Гэр бүлийн эрх зүйн зохицуулах зүйл, зохицуулалтын аргын талаар ойлголтыг авлаа. Дараагийн дэд сэдэв бол эрх зүйн зарчмын асуудал юм.
Эрх зүйн онолд эрх зүйн зарчим гэж эрх зүйн хэм хэмжээг тогтоох, хэрэглэх бүрийд мөрдлөгө болговол зохих үзэл санааны нийлбэрийг ойлгоно. Гэр бүлийн харилцаанд оролцогчдын хувьд буюу та, бидний хувьд ч гэсэн доорх зарчмууд хамаатай юм шүү.
Гэр бүлийн эрх зүйн зарчмыг Гэр бүлийн тухай хуулийн 4-р зүйлд тодорхойлсон байдаг. Тодруулбал:
Дараагийн дэд сэдэв бол гэр бүлийн эрх зүйн эх сурвалж болон Гэр бүлийн эрх зүйн харилцаа юм.
Эрх зүйн эх сурвалж гэдэг нь эрх зүйн илрэн гарах гадаад хэлбэр буюу хууль болон хуульчлагдсан актууд юм. Өөрөөр хэлбэл, Монгол улсад гэр бүл, түүний гишүүдийн эрх, үүргийг тусгасан ямар хууль, дүрэм, журам байна, тэдгээр нь бүхэлдээ гэр бүлийн эрх зүйн эх сурвалж болох юм. Гэр бүлийн эрх зүй нь дараах эх сурвалжтай. Үүнд:
Гэр бүлийн эрх зүйн харилцаа нь нийгмийн тодорхой төрлийн харилцаа байдаг. Тодруулбал, нийгэмд олон төрлийн харилцаа байдаг. Жишээ нь иргэний, эрүүгийн, захиргааны, хөдөлмөрийн, татварын, бизнесийн гэх мэт. Харин гэр бүлийн эрх зүй бол нийгмийн эдгээр олон төрлийн харилцааны нэг хэсэг нь байдаг.
Гэр бүлийн эрх зүйн харилцаа нь обьект, субьект, агуулга гэсэн бүтэцтэй байна.
Гэр бүлийн эрх зүйн харилцааны субьект нь тухайн харилцаанд эрх эдэлж, үүрэг хүлээн оролцож байгаа этгээд буюу эхнэр, нөхөр, салсан эхнэр, нөхөр, эцэг, эх, үрчлэгч, үрчлүүлэгч, төрсөн, үрчилж авсан, дагавар хүүхэд, төрсөн ах, эгч, дүү эмээ, өвөө, ач, зээ, хойд эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, асран хамгаалах, харгалзан дэмжих байгууллага байдаг.
Гэр бүлийн эрх зүйн харилцааны обьект гэдэг нь тухайн харилцаанд өртөгдөж буй бүхий л зүйлийг илэрхийлсэн ойлголт. Обьектэд гэр бүлийн гишүүдийн эд хөрөнгө, хүүхдийн тэтгэлэг болон эрх, үйлдэл хамаарна. Харин гэр бүлийн эрх зүйн харилцааны агуулга гэдэг нь тухайн харилцаанд оролцогчдын субьектив эрх, хууль зүйн үүргийн нийлбэрийг илэрхийлсэн ойлголт юм. Энэ мэт онолын шинжтэй ойлголтуудыг та бүхэн эрх зүйн онол, гэр бүлийн эрх зүйн номнуудаас дэлгэрүүлэн унших боломжтой гэдгийг хэлэхэд таатай байна.

- Гэр бүлийн эрх зүйн тухай ойлголт
- Гэрлэлт, түүний үр дагавар
- Гэрлэгсдийн эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус амины харилцаа
- Эцэг, эх, хүүхдийн харилцаа
- Тэжээн тэтгэх, тэтгүүлэхтэй холбогдсон харилцаа
- Үрчлэлт
- Асран хамгаалах, харгалзан дэмжих, хүүхдийг гэр бүлдээ авч, асран хүмүүжүүлэх харилцаа гэсэн сэдвүүдийг үзнэ.
Бид гэр бүлийн эрх зүй гэж юу вэ гэсэн асуултанд хариулж чадахаар болсон тул “Гэр бүлийн эрх зүйн зохицуулах зүйл, зохицуулалтын арга”-ын талаар авч үзье.
Гэр бүлийн эрх зүйн зохицуулах зүйлийг ерөнхийд нь Гэр бүлийн тухай хуульд зааж өгсөн байдаг. Тус хуулийн зорилт хэсэгт “гэрлэх, гэрлэлт дуусгавар болох, гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцох журам, нөхцлийг тогтоох, гэр бүлийн гишүүдийн эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус харилцаа, хүүхэд үрчлэх, гэр бүлдээ авч асран хүмүүжүүлэх, тэжээн тэтгэх, асран хамгаалах, харгалзан дэмжих үйл ажиллагаатай холбогдсон харилцаа” хэмээн тусгасан байдаг.
Эдгээр зохицуулах зүйлийг Гэр бүлийн эрх зүйн ямар аргаар зохицуулдаг вэ?
Үүнд: Императив буюу захирамжлах, диспозитив буюу зөвшилцөх гэсэн 2 аргыг нэрлэж болох юм. Жишээ авч үзье. Гэр бүлийн тухай хуулийн 6.2 заалтад “Эрэгтэй хүн нэг эхнэр, эмэгтэй хүн нэг нөхөртэй байна” гэсэн. Үүнийг зөрчих юм бол гэрлэлтийн харилцаанд харшлах буюу хоёр дахь гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцно гэсэн. Өөрөөр хэлбэл, хатуу тогтоосон, захирамжилсан хэлбэрээр зохицуулсан хуулийн заалт байгаа юм.
Диспозитив буюу зөвшилцөх аргын тухайд, гэр бүлийн тухай хуулийн 14.5 заалтад “Гэрлэгчид гэрлэлтээ цуцлахдаа хүүхдээ хэний асрамжид үлдээх тухайгаа харилцан тохиролцож болно” гэсэн. Энэ нь гэр бүлийн эрх зүйн харилцаанд оролцож буй этгээдүүдэд хууль тогтоогчоос харилцан зөвшилцөх боломжийг олгох хэлбэрээр зохицуулсан хуулийн заалт байгаа юм. Ийнхүү бид гэр бүлийн эрх зүйн ойлголт сэдвийн хүрээнд Гэр бүлийн эрх зүйн зохицуулах зүйл, зохицуулалтын аргын талаар ойлголтыг авлаа. Дараагийн дэд сэдэв бол эрх зүйн зарчмын асуудал юм.
Эрх зүйн онолд эрх зүйн зарчим гэж эрх зүйн хэм хэмжээг тогтоох, хэрэглэх бүрийд мөрдлөгө болговол зохих үзэл санааны нийлбэрийг ойлгоно. Гэр бүлийн харилцаанд оролцогчдын хувьд буюу та, бидний хувьд ч гэсэн доорх зарчмууд хамаатай юм шүү.
Гэр бүлийн эрх зүйн зарчмыг Гэр бүлийн тухай хуулийн 4-р зүйлд тодорхойлсон байдаг. Тодруулбал:
- Гэрлэлт тэгш эрхийн, сайн дурын харилцаан дээр үндэслэгдэх зарчим
- Иргэний үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, шашин шүтлэгээр ялгаварлан гадуурхахыг хориглох зарчим
- Гэр бүл нь нийгмийн үндсэн нэгж байх зарчим
- Гэр бүл, хүүхдийн ашиг сонирхолыг төр хамгаалах зарчим
- Хүүхдийг гэр бүл дотор эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, хөгжүүлэх, түүний эрх ашиг сонирхолыг нь нэн тэргүүнд хамгаалах зарчим
- Гэр бүлийн гишүүд нэг нөхөр, нэг эхнэртэй байх зарчим
- Гэр бүлийн дотоод асуудлыг зөвхөн гэр бүлийн гишүүд харилцан тохиролцож, шийдвэрлэх зарчим
Дараагийн дэд сэдэв бол гэр бүлийн эрх зүйн эх сурвалж болон Гэр бүлийн эрх зүйн харилцаа юм.
Эрх зүйн эх сурвалж гэдэг нь эрх зүйн илрэн гарах гадаад хэлбэр буюу хууль болон хуульчлагдсан актууд юм. Өөрөөр хэлбэл, Монгол улсад гэр бүл, түүний гишүүдийн эрх, үүргийг тусгасан ямар хууль, дүрэм, журам байна, тэдгээр нь бүхэлдээ гэр бүлийн эрх зүйн эх сурвалж болох юм. Гэр бүлийн эрх зүй нь дараах эх сурвалжтай. Үүнд:
- Монгол улсын Үндсэн хууль,
- Гэр бүлийн тухай хууль,
- Гэр бүлийн эрх зүйн хэм хэмжээг агуулсан бусад хууль,
- МУ-ын Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж,
- Засгийн газар, яам, агентлагаас гаргасан хэм хэмжээний акт.

Comments