Та асран хамгаалагч, харгалзан дэмжигч гэсэн үгсийг өмнө нь сонсож байсан байх.
Тухайн нэг хүний өөрийн хийж буй үйлдлийн учир холбогдлыг ухамсарлаж ойлгох, түүнээс гарах үр дагаврыг хариуцах чадвар, нас болон сэтгэц, эрүүл мэнд нь хэвийн эсэхээс нь хамааруулан иргэдийг эрх зүйн чадамжаар нь хуульд дараах байдлаар ангилсан байдаг.
ВИДЕО ҮЗЭХ:
Энэ тухай зохицуулалт Монгол улсын Иргэний хуульд бий. Хуульд заахдаа:
Тэгэхээр эдгээр эрх зүйн бүрэн чадамжгүй этгээдүүд эрх зүйн харилцаанд бие дааж оролцох нь маш хязгаарлагдмал хэмжээнд байх нь ойлгомжтой. Эдгээр хүмүүс эрх зүйн харилцаанд оролцох, бусадтай хэлцэл хийх, гэрээ байгуулахдаа хууль ёсны төлөөлөгчөөрөө дамжуулан оролцох ёстой. Хууль ёсны төлөөлөгч нь эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч байдаг.
Тэгвэл эцэг, эхгүй, хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигчгүй хүмүүсийг яах вэ гэдэг асуудал үүсч байна. Энэ асуудлын шийдлийг өнөөдөр бид “Асран хамгаалах, харгалзан дэмжих, Хүүхдийг гэр бүлдээ авч асран хүмүүжүүлэх тухай” сэдвээрээ үзэх болно.
Юун түрүүнд асран хамгаалах, харгалзан дэмжих сэдвийг тодруулая.
Насанд хүрээгүй хүүхэд болон шаардлагатай бусад этгээдэд асран хамгаалалт, харгалзан дэмжлэг тогтоох нь тэдний хувийн болон эд хөрөнгийн эрх ашиг сонирхолыг хамгаалах, мөн амьдрах, өсч хүмүүжих, боловсрол эзэмших нөхцөлийг хангах зорилготой байдаг.
Гэр бүлийн тухай хуульд асран хамгаалалт болон харгалзан дэмжлэгт байх хүмүүсийг тодорхойлсон. Үүнд, асран хамгаалалтад байх хүн гэж
Асран хамгаалалт, харгалзан дэмжигч шаардлагатай хүнийг судлан тогтоох, түүнд хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг томилох, асран хамгаалах, харгалзан дэмжих үйл ажиллагаатай холбоотой асуудлыг сум, дүүргийн Засаг дарга нар хэрэгжүүлж, түүнд хяналт тавидаг. Нөгөө талаас, иргэд асран хамгаалах, харгалзан дэмжих шаардлагатай байгаа хүний тухай мэдээллийг Засаг даргад өгөх үүрэгтэй байдаг.
Асран хамгаалагч, харгалзан дэмжэгчийг дараах журмаар тогтоодог.
Асран хамгаалах, харгалзан дэмжих үйл ажиллагаатай холбоотой бас нэг зүйл нь Хүүхдийг гэр бүлдээ авч өсгөн хүмүүжүүлэх харилцаа юм. Хүүхдийг гэр бүлдээ авч өсгөн хүмүүжүүлэх харилцаа нь сайн дураараа хүсэлт гаргасан иргэн, гэр бүлийн гишүүд өөрийн гэр бүлдээ бусдын хүнд нөхцөлд байгаа бага насны буюу насанд хүрээгүй хүүхдийг гэрээний үндсэн дээр авч, өсгөн хүмүүжүүлж буй хэлбэр юм. Ийнхүү хүүхдийг өөрийн гэр бүлдээ авч асран хүмүүжүүлж байгаа этгээд зохих журмын дагуу төрөөс тодорхой хэмжээний урамшууллыг авдаг байгаа. Сая би гэрээний үндсэн хүүхдийг асран хүмүүжүүлдэг гэж хэлсэн. Энэхүү гэрээ нь нийгмийн халамжийн байгууллага буюу дүүргийн хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс болон хүүхдийг асран хүмүүжүүлэх хүсэлт гаргасан иргэдийн хооронд тодорхой хугацаатай байгуулагддаг.
Тухайн гэрээнд дараах зүйлсийг тусгасан байдаг. Үүнд:
- Иргэний эрх зүйн бүрэн чадамжтай этгээд гэж өөрийн үйлдлээр өөртөө эрх олж авах, үүрэг бий болгох чадвартай, 16-18 настай хүнийг
- Иргэний эрх зүйн бүрэн бүрэн бус чадамжтай этгээд гэж 14-18 насны хүнийг,
- Иргэний эрх зүйн зарим чадамжтай этгээд гэж 7-14 насны хүнийг,
Тэгэхээр эдгээр эрх зүйн бүрэн чадамжгүй этгээдүүд эрх зүйн харилцаанд бие дааж оролцох нь маш хязгаарлагдмал хэмжээнд байх нь ойлгомжтой. Эдгээр хүмүүс эрх зүйн харилцаанд оролцох, бусадтай хэлцэл хийх, гэрээ байгуулахдаа хууль ёсны төлөөлөгчөөрөө дамжуулан оролцох ёстой. Хууль ёсны төлөөлөгч нь эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч байдаг.
Тэгвэл эцэг, эхгүй, хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигчгүй хүмүүсийг яах вэ гэдэг асуудал үүсч байна. Энэ асуудлын шийдлийг өнөөдөр бид “Асран хамгаалах, харгалзан дэмжих, Хүүхдийг гэр бүлдээ авч асран хүмүүжүүлэх тухай” сэдвээрээ үзэх болно.
Юун түрүүнд асран хамгаалах, харгалзан дэмжих сэдвийг тодруулая.
Насанд хүрээгүй хүүхэд болон шаардлагатай бусад этгээдэд асран хамгаалалт, харгалзан дэмжлэг тогтоох нь тэдний хувийн болон эд хөрөнгийн эрх ашиг сонирхолыг хамгаалах, мөн амьдрах, өсч хүмүүжих, боловсрол эзэмших нөхцөлийг хангах зорилготой байдаг.
Гэр бүлийн тухай хуульд асран хамгаалалт болон харгалзан дэмжлэгт байх хүмүүсийг тодорхойлсон. Үүнд, асран хамгаалалтад байх хүн гэж
- Бага насны буюу 14 нас хүрээгүй бүтэн өнчин хүүхэд
- Эцэг, эх нь хоёулаа иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй буюу хязгаарлагдмал чадамжтай гэж тооцогдсон хүний бага насны хүүхэд
- Эцэг, эх нь хоёулаа эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан, хасуулсан хүний бага насны хүүхэд /өмнөх слайдаар бид эцэг эхийн эрхийг хэрхэн хязгаарладаг, хасдаг талаар үзсэн байгаа/
- Эцэг, эх нь хоёулаа удаан хугацаагаар эмнэлэгт эмчлүүлж байгаа, хорих газарт ял эдэлж байгаа зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хүүхдээ биечлэн тэжээн тэтгэх, асран халамжлах бололцоогүй хүний бага насны хүүхэд
- Сэтгэцийн өвчний улмаас шүүхээс иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй гэж тооцогдсон хүн хэн нэгний асран хамгаалалт дор байх нь.
- Насанд хүрээгүй буюу 14-18 насны бүтэн өнчин хүүхэд
- Эцэг, эх нь хоёулаа иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй буюу хязгаарлагдмал чадамжтай гэж тооцогдсон хүний насанд хүрээгүй хүүхэд
- Эцэг, эх нь хоёулаа эцэг эх байх эрхээ хязгаарлуулсан, хасуулсан хүний насанд хүрээгүй хүүхэд
- Эцэг, эх нь хоёулаа удаан хугацаагаар эмнэлэгт эмчлүүлж байгаа, хорих газарт ял эдэлж байгаа зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хүүхдээ биечлэн тэжээн тэтгэх, асран халамжлах бололцоогүй хүний насанд хүрээгүй хүүхэд
- Согтууруулах ундаа, мансууруулах бодис байнга хэрэглэсний улмаас иргэний эрх зүйн эрхийн хязгаарлагдмал чадамжтай гэж тооцогдсон хүн
- Эрүүл мэндийн байдал болон өндөр настай болсны улмаас иргэний эрх, үүргээ биечлэн хэрэгжүүлэх боломжгүй болсон хүмүүст тус бүр харгалзан дэмжигч тогтоох нь байна.
Асран хамгаалалт, харгалзан дэмжигч шаардлагатай хүнийг судлан тогтоох, түүнд хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг томилох, асран хамгаалах, харгалзан дэмжих үйл ажиллагаатай холбоотой асуудлыг сум, дүүргийн Засаг дарга нар хэрэгжүүлж, түүнд хяналт тавидаг. Нөгөө талаас, иргэд асран хамгаалах, харгалзан дэмжих шаардлагатай байгаа хүний тухай мэдээллийг Засаг даргад өгөх үүрэгтэй байдаг.
Асран хамгаалагч, харгалзан дэмжэгчийг дараах журмаар тогтоодог.
- Эд хөрөнгийн зохих бололцоотой төрөл, садан буюу төрөл, садан бус хүний бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг нь үндэслэн сум, дүүргийн Засаг дарга асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтооно
- Асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоогдоогүй бол хүүхдийг нас, эрүүл мэндийн байдлыг нь харгалзан хүүхэд асран хүмүүжүүлэх байгууллагад шилжүүлнэ
- Харгалзан дэмжигч тогтоогдоогүй өндөр настан, тахир дутуу хүнийг асрамжийн газарт шилжүүлнэ
- Сэтгэцийн өвчний улмаас иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй буюу хязгаарлагдмал чадамжтай гэж тооцогдсон хүнийг сэтгэл мэдрэлийн эмнэлэгт болон холбогдох байгууллагад шилжүүлэхээр заасан байна.
- Эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан, хасуулсан
- Өөрөө асран хамгаалуулж, харгалзан дэмжүүлж байгаа
- Мансууруулах бодис, согтууруулах ундаа байнга хэрэглэдэг
- Хорих ял эдэлж байгаа болон эрүүгийн хэрэгт удаа дараа шийтгүүлсэн
- Үрчлэн авсан хүүхдээ өөрийн буруугаас буцаан өгч байсан хүмүүс.
- Асрамж, дэмжлэгтээ байгаа хүнийг хоол хүнс, орон сууцаар хангах, асарч сувилах
- Асрамж дэмжлэгтээ байгаа хүний эрх ашиг сонирхолыг хамгаалах
- Асрамж дэмжлэгтээ байгаа хүний эд хөрөнгийг өөрт нь зориулан захиран зарцуулах
- Сум дүүргийн Засаг даргад асрамж дэмжлэгтээ байгаа хүний тухай жил бүр тайлагнах үүрэгтэй.
- Асрамж, дэмжлэгтээ байгаа хүнтэй хэлцэл хийх, түүний нэрийн өмнөөс өөрийн гэр бүлийн хүмүүстэй хэлцэл хийх
- Асрамж дэмжлэгтээ байгаа хүн болон өөрийн гэр бүлийн гишүүн, төрөл, садангийн хүний хооронд үүссэн маргааныг шүүхээр шийдвэрлүүлэхэд уг хүнийг төлөөлөх
- Асрамж дэмжлэгтээ байгаа хүний эд хөрөнгийг өөрт нь зориулахаас бусад тохиолдолд худалдах, барьцаалах, бусад хэлбэрээр захиран зарцуулахыг хориглоно.
- Хэрэв асран хамгаалах, харгалзан дэмжих нөхцөл арилж, хүүхдийг эцэг эхэд нь буцаасан
- Хүүхдийг үрчлүүлсэн, эсвэл хүүхэд асран хүмүүжүүлэх байгууллагад шилжүүлсэн
- Харгалзан дэмжүүлэгч насанд хүрсэн
- Асран хамгаалагч, харгалзан дэмжигч дуусгавар болгох тухай хүсэлт гаргасан
- Шүүхийн шийдвэрээр харгалзан дэмжүүлэгчийг иргэний эрх зүйн бүрэн чадамжтай гэж тооцсон
- Асран хамгаалагч, харгалзан дэмжигч эсвэл асрамж, дэмжлэгт байгаа хүн сураггүй алга болсон буюу нас барсанд тооцогдсон, нас барсан бол асран хамгаалах, харгалзан дэмжих харилцаа нь дуусгавар болдог байна.
Асран хамгаалах, харгалзан дэмжих үйл ажиллагаатай холбоотой бас нэг зүйл нь Хүүхдийг гэр бүлдээ авч өсгөн хүмүүжүүлэх харилцаа юм. Хүүхдийг гэр бүлдээ авч өсгөн хүмүүжүүлэх харилцаа нь сайн дураараа хүсэлт гаргасан иргэн, гэр бүлийн гишүүд өөрийн гэр бүлдээ бусдын хүнд нөхцөлд байгаа бага насны буюу насанд хүрээгүй хүүхдийг гэрээний үндсэн дээр авч, өсгөн хүмүүжүүлж буй хэлбэр юм. Ийнхүү хүүхдийг өөрийн гэр бүлдээ авч асран хүмүүжүүлж байгаа этгээд зохих журмын дагуу төрөөс тодорхой хэмжээний урамшууллыг авдаг байгаа. Сая би гэрээний үндсэн хүүхдийг асран хүмүүжүүлдэг гэж хэлсэн. Энэхүү гэрээ нь нийгмийн халамжийн байгууллага буюу дүүргийн хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс болон хүүхдийг асран хүмүүжүүлэх хүсэлт гаргасан иргэдийн хооронд тодорхой хугацаатай байгуулагддаг.
Тухайн гэрээнд дараах зүйлсийг тусгасан байдаг. Үүнд:
- Хүүхдийг асран хүмүүжүүлэх, боловсрол олгох нөхцөл
- Асран хүмүүжүүлэгчийн болон нийгмийн халамжийн байгууллагын эрх, үүрэг
- Асран хүмүүжүүлэгчид олгох урамшуулал
- Хууль тогтоомжийн дагуу олгогдох бусад хөнгөлөлт
- Гэрээ дуусгавар болох үндэслэл, түүнээс гарах үр дагаврыг заасан байдаг.
Comments