ПОДКАСТ: Хуулийн зөвлөгөө, мэдээлэл


Уншигч та подкастын тухай дуулсан байх. Ер нь анзаараад байх нь ээ, хүмүүс замын түгжээнд ч, автобусанд ч эсвэл алхаж явахдаа хүртэл цагийг аль болох үр бүтээлтэй өнгөрүүлэхийг хүсдэг болжээ. Энэ үед тэд ФМ-ээр мэдээ сонсох эсвэл дуртай ном, подкастаа гар утсаараа сонсох нь элбэг. Гэхдээ хуулийн салбарт хамаарах монгол подкаст хэр элбэг билээ хэмээн та гайхаж байж магадгүй. Байна шүү, байна, яахав цөөн тоотой л доо. Дараах playlist мэдээлэлд анхаарлаа хандуулна уу, нийт 58 аудио файл багтсан байна. Таны гар утсанд Soundcloud апп суусан байвал тохиромжтой.

Business Radio 98.9 "Дэнс" цуврал радио нэвтрүүлэг

Монгол өмгөөлөгч ХХН "Ардын хуульч" нэвтрүүлэг

Цагдаагийн академийн ИЭЗ-н тэнхимээс бэлтгэсэн "Эрх зүйн онол"-ын хичээл