Өнөөх хиймэл оюун ухаан гэдэг зүйл чинь хуульчдыг дахиад л хэдэн хэсэг болгож тависан байна.
Израйлын старт-ап компани LawGeex-ийн “өөрөө суралцах” буюу deep learning бүтцээр хөгжүүлсэн, хиймэл оюун ухаанд суурилсан “Гэрээ хянах” програм хангамж болон Goldman Sachs, Cisco, Cargill, Pacific Gas & Electric зэрэг томоохон компаниудын 20 хуульчийн хооронд 5 тооны Нууц хадгалах гэрээнд шинжилгээ хийх даалгавар өгөгдсөн байна. Хуульчдын баг дунджаар 92 минутын турш ажиллаад 85%-ийн, програм 26 секундэд 94%-ийн нарийвчлалтай үр дүнг үзүүлжээ. Тус үйл явдал Duke, Stanford хуулийн сургуулиадаас томилогдсон хөндлөнгийн шинжээч буюу профессоруудын хяналт дор явагдсан байна.
Аливаа гэрээг хянах, түүнээс алдаа, зөрчил илрүүлэх нь хуульчдын өдөр тутмын хийдэг ажил ба дээрх судалгаанд оролцсон хуульч Grant Gulovsen, “Хуульч нар үндсэндээ өөр хоорондоо төстэй хэдэн баримт бичгийг боловсруулах, хянахдаа ямар их цаг зарцуулдаг болохыг харсан нь намайг үнэхээр гайхшруулсан хэрэг байлаа. Үүнийг автоматжуулсан хэрэгсэлтэй болох нь тэднийг илүү ур чадвар шаардсан ажилд цаг гаргах давуу талыг бий болгох юм” гэжээ. Мөн энд туслах хуульчийн үүрэг роль багасахыг үгүйсгэж болохгүй. Нэмэлт: Судалгааны ажилд оролцох үеэр хуульч нар 12 аяга кофе уусан бол робот буюу програм нэмэлт зардал гаргаагүй байна.
Эх сурвалж: ABA Journal
Comments