МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Эрх зүйн 3-р түвшний оюутан, "Энтимема" эрдэм шинжилгээний клубийн тэргүүн М.Мөнхбаясгалантай ярилцлаа.
Энтимема эрдэм шинжилгээний клуб ямар үйл ажиллагаа явуулдаг вэ?
Манай клуб Хууль зүйн сургуулийн хэсэг оюутнуудын санаачлагаар, тус сургуулийн багш, доктор, профессор Х.Сэлэнгэ, Х.Тэмүүжин нарын дэмжлэгтэйгээр анх 2001 оны намар үүсгэн байгуулагдаж, 2001 оны 12-р сарын 07-ны өдөр албан ёсоор нээлтээ хийсэн байдаг.
“Энтимема" клуб нь гишүүдийнхээ онолын сэтгэлгээг хөгжүүлэх, хууль зүйн шинжлэх ухааныг бие даан судлах арга зүйд төлөвшүүлэх чиглэлээр олон үйл ажиллагааг явуулж ирсэн. Тэдгээрээс дурдвал,
- Хууль зүйн сургуульд шинээр элсэн орсон 1-р ангийн оюутнуудын дунд “Хуульч миний нүдээр” эсээ бичлэг болон зохиомжит зургийн уралдаан;
- Салбар эрх зүйн бодлогын уралдаан;
- “Үндсэн эрх” сэдэвт мэтгэлцээний тэмцээн;
- Эрдэмтэн судлаач, ажиллаж буй салбартаа амжилт гаргасан эрхмүүдтэй уулзаж, ярилцлага, хэлэлцүүлэг өрнүүлдэг “Энтимема ярилцлага”;
- Хууль зүйн сургуулийн оюутнуудын чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн олон төрлийн сургалтууд;
- Энтимемагийн гишүүдийн дунд эрдэм шинжилгээний ажил, эсээ, шүүмж хэрхэн бичих онол, арга зүйн сургалт, чөлөөт болон сэдэвчилсэн маргаан, мэтгэлцээн, шинжлэх ухааны шүүмж зэрэг үйл ажиллагаанууд жил бүр, тогтмол, өргөн хүрээг хамран зохион байгуулагдаж ирсний сацуу жил бүрийн МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Оюутны эрдэм шинжилгээний бага хурлын нэг, хоёрдугаар шатыг амжилттай зохион байгуулж байна.
Хуулийн сургуулийн оюутнууд гэлтгүй бүхий л мэргэжлийн салбарт илтгэх болон мэтгэлцэх ур чадвар чухал. Гайхаж байж магадгүй, математикч хүнд яагаад илтгэх, мэтгэлцэх чадвар хэрэгтэй вэ гэж. Гэвч энэ нь хүн бүрт байх чадвар юм. Жишээлбэл, илтгэл гэдэг нь өөрийн мэдэж байгаа зүйлээ бусдад ойлгомжтой, тодорхой тайлбарлах явдал гэж миний хувьд ойлгодог. Тэгэхээр өөрийн мэдэж байгаа зүйлээ бусдад түгээх нь бүхий л мэргэжилд хэрэгтэй.
Харин мэтгэлцээн нь хоёр тал үндэслэл, нотолгоотой мэтгэлцэх явдал буюу мэтгэлцэгчид ямар ч зүйлд үндэслэл, нотолгоотой хандаж сурдаг. Тэгэхээр зөвхөн хуулийн сургуулийн оюутнууд гэлтгүй бүхий л оюутнууд энэхүү хоёр чадварыг эзэмших хэрэгтэй байх.
Харин хуулийн сургуулийн оюутнуудад онцгойлон хамааруулдаг нь хуульч хүн өөрөө амьдралынхаа туршид мэтгэлцдэг явдал. Шүүх хуралдаан гэдэг өөрөө мэтгэлцэх зарчим дээр тулгуурлаж явагддаг. Тийм учраас мэтгэлцэх болон илтгэх чадвар нь хуульч хүний заавал эзэмших чадвар юм.
Манай клубийн хувьд “Үндсэн эрх” сэдэвт мэтгэлцээнийг санаачлан үүсгэсэн бөгөөд энэ нь Үндсэн хуульд тусгаж өгсөн үндсэн эрхүүд зөрчигдсөн эсэх маргаан буюу тохиолдол дээр хоёр талаас үндэслэл, нотолгоо дэвшүүлж тоглодог. Энэ нь үндсэн хуулийн үзэл баримтлал, хуульд тодорхой тусгаж өгсөн зүйлийг ашиглан мэтгэлцдэг учраас хууль зүйн хэм хэмжээний талаас болон онолын үндэслэлтэй, нотолгоотой байдгаараа бусад мэтгэлцээнээс онцлог. Ийм учраас өмнө нь хэлсэнчлэн, хуулийн оюутнуудад үндэслэл, нотолгоотой мэтгэлцэх чадварыг суулгадаг. Мөн хууль тайлбарлах, хууль хэрэглэх, илтгэх чадварт мөн сургадаг.
Танайхтай төстэй өөр хэдэн клуб байдаг вэ? Тэднээс ялгарах онцлог нь юу вэ?
Яг эрдэм шинжилгээний клуб бол байдаггүй. Харин илтгэх урлаг, мэтгэлцээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг маш олон клуб байдаг. Жишээлбэл: МУИС ХЗС-ийн “Berkeley” клуб, “Best” клуб гэх мэт. Мэдээж манай клуб нь эрдэм шинжилгээний клуб гэдгээрээ маш онцлог. Эрдэм шинжилгээний ажил хэрхэн бичих талаар сургалтууд, эрдэм шинжилгээний ажил бичихэд тулгардаг хүндрэлүүд, асуултуудад хариулах гэх мэт эрдэм шинжилгээний ажил бичихээр зорьж буй бүхий л оюутнуудад тусламж дэмжлэг үзүүлэхийн тулд үйл ажиллагаа явуулдаг. Мөн дээр дурдсанчлан “Үндсэн эрх” сэдэвт мэтгэлцээн нь бусад клубээс ялгарах онцлог болдог.
Тус клубд харьяалагдаж байсан, өдгөө Монголын хууль зүйн салбарт олны танил болсон ямар хуульч нар байна вэ?

Манай клубээс төрөн гарсан амжилттай яваа маш олон хуульчид бий. Жишээлбэл, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин, МУИС ХЗС-ийн дэд захирал А.Бямбажаргал, МУИС ХЗС-ийн нийтийн эрх зүйн тэнхимийн багш, доктор О.Мөнхсайхан, “Веритас Партнерс” ХХН-ийн өмгөөлөгч, хуульч Б.Мэргэн, хуульч Ж.Эрхэмбаатар гэх мэт салбарынхаа шилдэг төлөөлөл болсон хүмүүс манай клубд харьяалагдаж байсан.
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн төгсөгч "Энтимема" клубийн гишүүнд клубийн зүгээс “Хүндэт гишүүн” өргөмжлөл гардуулдаг бөгөөд хүндэт гишүүд маань Хууль зүйн сургуулийн нэрэмжит болон бусад оюутны эрдэм шинжилгээний бага хурлуудад, бусад тэмцээн уралдаануудад олон арван амжилт үзүүлж, төрөлх сургуулийнхаа нэр төрийг өндөрт өргөж ирсэн нь бидний бахархал болдог. Мэдээж хувь хүний хичээл зүтгэл, чармайлт маш их нөлөөтэй ч гэсэн клубийн маань өгсөн үр нөлөө ч гэсэн байсан болов уу гэж бодож байна.
Олны өмнө гарч үзээгүй оюутнуудын хувьд танай клубд элсээд, шинэ ур чадварт суралцаж, тэдгээрийг эзэмших нь хэр боломжтой зүйл вэ?
Манай клуб нь эрдэм шинжилгээний клуб боловч шинэ гишүүн элсүүлэхдээ богино хугацааны илтгэлийг хэлэлцүүлж байж элсүүлэн авдаг. Энэ нь шинээр орж ирж байгаа оюутнуудыг нүүр хагарах, өөрийгөө бага ч гэсэн нээхэд чиглэгдсэн байдаг. Оюутны клуб гэдэг нь өөрөө оюутныг хөгжүүлэх, шинэ юм сурч мэдэхэд нь туслах зорилготой байдаг учраас аль болох нийт оюутнуудад болон гишүүддээ хэрэгтэй, оюутныг тал бүрээс нь хөгжүүлэхэд түлхэц болохуйц үйл ажиллагаануудыг зохион байгуулдаг.

Comments