Бурхнаас заяасан онцгой авьяас, чадвартай хүмүүсийн хувьд МЭТГЭЛЦЭЭН бол өөрийнхөө доторхи Харви Спектрийг (супер хуульчийн хийсвэр дүр) олон нийтийн өмнө бүрэн дүүрэн гаргаж ирэх боломж билээ. Харин үлдсэн бусад хүмүүсийн хувьд мэтгэлцээн бол хамгийн аймшигтай зүйл. Миний хувьд 2 дахь төрөлд нь багтах ч гэлээ, мэтгэлцээний талаар арай гэж олж авсан багахан мэдлэгээ 5 хэсэгт хуваан, зөвлөгөө хэлбэрээр та бүхэнд хүргэж байна.
НҮДНИЙ ХАРЦ
Мэтгэлцээний үеэр зарим хүмүүс бичсэн зүйлээ харж, уншаад байдаг. Яахав, анхлан суралцагчдын тэмцээнд шүүгч таныг бүхнийг цээжилсэн, мэддэг байхыг шаардахгүй ч тэднийг танруу харах бүрт нь та цаас ширтээд байх тохиолдолд оноо алдах магадлалтай. Нэг ёсондоо, мэтгэлцээн бол маргагч талууд болон шүүгч хоорондын санал солилцох, харилцан яриа шүү дээ. Үүнээс сэргийлэх нэг арга нь ямар нэгэн сэдвийн хүрээнд гацаж, түгдрээд, бүр ярьж чадахгүй болтлоо өөрөө өөртэйгөө ярилцах явдал юм. Мэдээж, тэмцээний үеэр сэдвээсээ хазайх эсвэл буруу, зөрүү зүйл ярихгүйн тулд та цаас буюу тэмдэглэлийг зарим үед харж болно, гэхдээ л түүнд 100 хувь найдах хэрэггүй.ӨӨРТӨӨ ИТГЭЛТЭЙ БАЙ
Нэг нөхөр надад ингэж хэлж байсан юм, “Асуултанд өгсөн чиний хариулт үнэхээр сайн байлаа. Гэхдээ чи түүнийг сайн биш байсан юм шиг л илэрхийлсэн” гэж. Нотолгоо буюу аргумент дэвшүүлэх үед та түүнийг итгэл дүүрэн илэрхийлэхгүй л бол эрсдэлтэй байдаг. Бодит амьдрал дээр ч тэр, сулхан аргументыг хэн нэгэн нь итгэл үнэмшил төрүүлэм байдлаар хэлэхэд л хүмүүсийн анхаарлыг маш ихээр татдаг. Тийм ч учраас “Мэтгэлцэх урлаг” гэсэн нэр томьёо байдаг юм шүү дээ.ЯАРАХ ХЭРЭГГҮЙ
Хурд, хүчээ тохируулах нь чухал гэдэг шиг, мэтгэлцэх урлагт анхлан суралцаж буй хүмүүс богино хугацаанд, хэт хурдан ярихаас аль болох зайлс хийх хэрэгтэй. Байр суурийн тань илэрхийлэл өгөгдсөн хугацаанаас үл ялиг өмнөхөн дуусч байвал сайн хэрэг. Яарч, даарсан мэдэгдэл тань шүүгчид дутуу дулимаг, ойлгомжгүй, сулхан байдлаар хүрч болох юм. Учир нь шүүгч ч гэсэн хүн. Өөрөөр хэлбэл, аргументыг тань сонсож, ойлгох болон хэр зэрэг уялдаа холбоо бүхий үнэн зөв нотолгоо гаргаж буйг тань дүгнэхэд тэдэнд бодох хугацаа хэрэгтэй шүү дээ.БУСАДТАЙ БЭЛТГЭЛ ХИЙ
Мэтгэлцээний үеэр шүүгч танаас юуны талаар асууж болох тухай бүдүүн тойм танд байх ёстой. Мөн сэдвийн хүрээнд илэрхийлэх таны байр сууринд ямар нэг эргэлзээ, маргаан дагуулах зүйл бий эсэх, логикийн алдаа бий эсэхийг хамтран суралцагч эсвэл найз нөхдөөрөө шалгуулж, лавладаг байх хэрэгтэй. Боломжтой бол тэднийг эсрэг талын байр сууринаас өөрт тань хандахыг хүс. Энэ байдлаар та аливаа гэнэтийн асуултанд тайван хандаж, хамгийн сайн хариулт өгөх дадалд суралцаж болно.БУРУУ ҮГ ХЭРЭГЛЭЖ БОЛОХГҮЙ
Гэнэтийн ямар нэгэн тохиолдолд, жишээ нь, таны өмнө бодож байгаагүй асуултыг хэн нэгэн танаас асуух үед өнөөх сайхан уран яруу илтгэсэн, өөртөө итгэлтэй байдал тань хормын дотор алга болж, ёстой инээх ч биш, байх ч биш сонин нөхцөл байдалд орж, хэл амаа удирдан, захирч чадахаа байх вий.Шүүгчийг дуудахдаа та албан ёсны байдлаар, “Эрхэм, шүүгч ээ” хэмээх ёстой. Мөн “Юу вэ, арай ч дээ” гэхийн оронд “Тантай би санал нийлэхгүй байна” ч юмуу өөрийгөө эелдэг байдлаар илэрхийл. Яахав, бусдаасаа арай ахмад оюутнууд нь шүүгчийн хувцас өмсчихдөг зарим жижигхэн тэмцээнд дээрх албархаг үгсийг хэрэглэх нь танд инээдтэй санагдаж ч байж болох юм
Эцсийн эцэст, хамгийн сайн өрсөлдөгч тань таны хамгийн сайн найз байдаг юм шүү.
Эх сурвалж: Survive Law
Мэдээлэл танд таалагдсан бол Facebook.com/Lawstudentmn хаягаар орж Like дараарай, мөн Review өгөөрэй! Уншигчдын санал, хүсэлтийг urgeljiin@gmail.com имэйл хаягаар хүлээн авна. Танд баярлалаа!
Comments