Тэгвэл хариулт нь тийм ээ, тэдгээр нь бодитой кэйсүүд байдаг, гэхдээ шүүх хурлын процессийг арбитрын буюу шүүхийн бус журмаар шийдвэрлэхээр ТВ шоу зохион байгуулагч болон нэхэмжлэгч, хариуцагч 3 талаас тохиролцсон байдаг байна.
Хэрэг маргааныг ийнхүү ТВ шоугаар оролцон байж шийдвэрлэхийн нэг давуу тал нь зохион байгуулагчдаас маргалдагч талуудын нислэг, унааны зардал болон зочид буудалд байрлах зардал зэргийг нь даадаг байна. Учир нь тус шоуны зураг авалт АНУ-ын Лос Анжелес хотод болдог ажээ.
Нөгөө давуу тал нь, бага зардлаар, богино хугацаанд маргаан шийдвэрлэгдэхээс гадна арбитрын шийдвэр нь эцсийн бөгөөд заавал биелэгдэх шинжтэй байдгаараа давуутай байдаг байна.
Comments