Сүүлийн үед “Хуулийн технологи” хэмээх нэр томъёо бидний чихэнд ихээхэн дуулдах болсон билээ. Түүх сөхвөл, PC компьютер анх олон нийтийн хэрэглээ болсон 1980-аад оны сүүлээр буюу 1987 оноос АНУ-ын Хуульчдын холбооноос энэ салбарт хамаарах компьютерийн програм хангамж, үйлчилгээний талаар сурталчлах ABA TechShow хэмээх арга хэмжээг жил бүр зохион байгуулж ирсэн байна. Энэ хугацаанд интернэтийн үйлчилгээ цар хүрээгээ тэлж, хэн бүхэн түүнийг хэрэглэх боломжтой болсноор legal technology нь бүрэн утгаараа хөгжиж эхэлсэн хэмээн үзэж болно. Хуулийн технологид юу хамаарч байна вэ? Үүнд:
- Хуульч-Үйлчлүүлэгч хоёрыг холбосон цахим үйлчилгээ,
- Цахим орчинд хадгалагдан үлдсэн “биг дата” хэмээн нэрлэгдэх олон тооны мэдээллээс тухайлсан хэрэг маргаанд хамаарах тоо, үйл явдлын баримтыг шүүж олох програм хангамж,
- Практик менежментийн програм хангамж,
- Шүүхийн маргааныг санхүүжүүлэх үйлчилгээ,
- Хуулийн судалгаа, баримт бичиг, гэрээ боловсруулах, хянах үйл явцыг хялбаршуулсан, хиймэл оюун ухааныг хослуулсан програм хангамж зэргийг дурдаж болно.
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛ
Гэрээ.мн веб хуудасны үйл ажиллагааны цөм нь Хуульч-Үйлчлүүлэгч хоёрыг холбох явдал. Өнөөдөр хууль зүйн туслалцаа хэрэгтэй байгаа хэн нэгэн, хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага хэрхэн, ямар арга замаар хуульч, хуулийн фирмтэй холбогдож байна вэ? Дийлэнх тохиолдолд, танил талаараа, сургаар, хэн нэгний амыг дагах байдлаар, идэвхитэй бус аргаар сонголт хийж байна. Энд мэдээж сөрөг тал бий. Магадгүй тухайн асуудлаар төдийлөн мэргэшээгүй хуульч сонгох буюу буруу сонголт хийсэн тохиолдолд эцэст нь цаг хугацаа, хөрөнгө мөнгөөр шатах эрсдэлтэй. Тэгвэл Гэрээ.мн иргэдэд “сонголт хийх” боломжийг олгох аж. Мөн хуульч, өмгөөлөгч нарт өөрсдийгөө олон нийтэд сурталчлан таниулах боломжийг олгоно. Илүү дэлгэрүүлбэл,ИРГЭН ТА
- Онлайнаар хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй авах,
- Өмгөөлөгч хөлслөх, сонгох,
- Хууль зүйн баримт бичиг, гэрээний эх боловсруулах, орчуулах шаардлагатай болсон бол Гэрээ.мн веб хуудсанд хандаарай. Энд үйлчилгээний нэр төрөл, хийгдэх ажиллагаанаас хамаараад төлбөртэй болон төлбөргүй байхыг анхаарна уу.
- Шинэ үйлчлүүлэгчтэй болох,
- Нэмэлт орлого олох,
- Нийгмийн хариуцлагын хүрээнд иргэдэд хууль зүйн туслалцаа үнэ төлбөргүй үзүүлэх,
- Хувийн маркетинг хийхийг хүссэн тохиолдолд Гэрээ.мн үйлчилгээнд бүртгүүлэх боломжтой.
Үүнээс харахад, Монгол дахь хуулийн технологийн суурь, хөрс ямартай ч тавигдаж эхэлсэн байх ба түүнийг хөгжүүлэх, солонгоруулах, хамгийн гол нь олон нийтийн хэрэглээ болгоход та бидний оролцоо, дэмжлэг чухал байх болно гэдгийг дурдах нь илүүц биз ээ.
Comments