Дэлхийн их сургуулиудтай танилц: Канад


Намрын улиралд хамгийн үзэсгэлэнтэй байдаг энэ улсад эрх зүйн чиглэлээр сурах эрмэлзэлтэй оюутан сурагчиддаа Канадад хуулийн чиглэлээр боловсрол олгохдоо шилдэгт тооцогддог сургуулиудыг товч танилцуулъя. Дахин хэлэхэд, эдгээр сургуулиудыг дэлхийн их дээд сургуулиудын үзүүлэлтээр жагсаалт гаргадаг THE сайтнаас авсан мэдээлэл дээр тулгуурлан танилцуулж байгаа билээ.

Торонтогийн их сургууль (University of Toronto)


U of T гэх энэ сургууль Канадын том хотуудын нэг болох Торонто-д байрладаг ба хуулийн ч гэлтгүй бүхий л чиглэлээрээ улсдаа тэргүүлдэг их сургууль юм. 191 жилийн түүхтэй Торонтогийн их сургууль ирээдүйн оюутнаа өндөр шалгуур тавин элсүүлдэг нь зөвхөн шилдгүүдийг цуглуулах гэсэн бодлого бөгөөд чанартай сургалтыг амлаж байгаа нь болов уу. Түүнчлэн энэ сургуулийн нэг давуу тал нь академик үзүүлэлт сайтай боловч санхүүгийн бололцоо багатай оюутнууддаа сургуулиасаа тэтгэлэг өгдөг юм.

University of British Columbia


UBC-н кампусууд Ванкувер болон Келовна хотуудад байрлах ба мөн л сургуулиасаа тэтгэлэг олгон оюутнуудаа дэмждэг их сургууль. Канадад суралцахын нэг давуу тал нь 6 сар ба түүнээс дээш хугацаанд тус улсад суралцсан тохиолдолд ажил хийх зөвшөөрөл авах эрхтэй болдог юм. Ихэнх канад сургуулиуд элсэлтээ хичээл эхлэхээс дор хаяж жилийн өмнө нээдэг тул сонор байж, эртнээс бэлдэж эхлэх хэрэгтэй. University of British Columbia-гийн хувьд 9 сарын 1нд нээгдэн 12 сарын 15нд хаагддаг ба магистрт элсэхэд ямар шаардлага тавьдаг талаар эндээс харна уу.

McGill University


Монтреал хотод байрлах McGill University нь Quebec мужийн англи хэл дээр сургалтаа явуулдаг 3 их сургуулийн нэг нь юм. Дээр дурьдсан сургуулиудаас оюутнуудын тоо нь хэдэн мянгаар бага учир сургалтын чанар сайн, энэ нь оюутнуудын дүнгийн үзүүлэлтээр харагдана. Гэвч энэ сургуулийн тэтгэлэгт хамрагдахад хэцүү боловч төлбөр нь харьцангуй дундаж юм.

University of Montreal


Монтреал хотын их сургууль нь хичээлээ франц хэл дээр ордог боловч англи хэлтэй хослуулан хичээлээ үзэх боломж зарим чиглэлдээ олгодог юм. Маклеаны хуулийн сургуулиудын үзүүлэлтээр 2011 онд уг сургуулийн хуулийн тэнхим Канадын иргэний эрх зүйн чиглэлийн 6 сургуулийн 2 дугаарт бичигдэж байсан удаатай.

University of Alberta


U of A нь Алберта мужийн нийслэл Эдмонтон хотод байрладаг Канадын шилдэг их сургуулиудын нэг юм. Энэ сургуулийн хуулийн тэнхим нь баруун Канадын хамгийн эртний хуулийн сургуульд зүй ёсоор тооцогддог. Албертагийн их сургуулийн нэг сонирхолтой тал нь маш том кампустай. Зуу гаруй барилга байгууламжаас бүрдсэн кампустай энэ сургууль мужийнхаа эдийн засагт ихээхэн нөлөө үзүүлдэг байна.